Нийгмийн

Албандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40”-ийг үзмэр болголоо

Анх 1976 оноос хойш ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж, гал усны голомтод үүрэг гүйцэтгэхэд ашигласан “Зил-130 АЦ 40” маркийн гал унтраах автомашиныг Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн гадна талбайд үзмэр болгон байршууллаа.

Гал түймэр унтраах, аврах 48 дугаар анги 50 жилийн ойтойгоо золгож байгаа бол “Зил-130 АЦ 40” автомашиныг 1976-2016 онд буюу албанд 40 жил ашиглажээ.

Алба хаагчид ангийнхаа 50 жилийн ойд зориулан олон жил ашигласан улаан машиндаа техникийн бүрэн үйлчилгээг хийж, өнгө үзэмжийг сэргээн засварлаад түүхэн үзмэр болгосон нь Гал түймэр, унтраах 48 дугаар ангийн төдийгүй Ховд хотын хөшөө, дурсгал, түүхийн үзмэрийг нэгээр нэмж байна.

Энэхүү арга хэмжээний нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал болон Баруун бүсийн Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд оролцлоо.

ЭХ СУРВАЛЖ: Онцгой байдлын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button