“Чингис хаан” нисэх буудалд олон улсын шуудан ялган боловсруулах төв ашиглалтад оржээ

“Монгол шуудан” компани Хөшигийн хөндий дэх олон улсын “Чингис хаан” нисэх буудалд Олон улсын шуудан ялган боловсруулах төвийг ашиглалтад оруулж, өнөөдөр нээлээ.
Нээлтийн үеэр “Монгол шуудан” компанийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар үйл ажиллагаагаа олон улсын стандартын дагуу явуулахад нэг ахиц гарч буйг онцлов.
Олон улсын шуудан ялган боловсруулах төв нь ихэвчлэн нисэх буудлуудад байрлаж байдаг олон улсын жишгээр уг төвийг байгуулсан бөгөөд жилд 3 сая орчим шуудан, илгээмжийг ялган гаалийн хяналтаар оруулах хүчин чадалтай. Мөн шуудангийн бусад компани үйлчилгээ үзүүлэх боломжтой аж.
“Монгол шуудан” компани 2016 онд олон нийтэд нээлттэй компани болон Хөрөнгийн биржид хувьцаагаа гарган арилжиж, түүнээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр ут төвийг байгуулжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zuv zurag ch olood tavichihgui archaagishd