Нийгмийн

Сайд асан Б.Батзориг нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг ӨНӨӨДӨР болно

ЖДҮХС-ийн зээлтэй холбогдох Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзориг болон Д.Энхбилэг, С.Төгбилэг, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, Б.Одхүү нарын шүүх хурал өнөөдөр болно. Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1.2, 22.1.3, 22.4.1, 22.5.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 14:00 цагт товлогдсон байна.

Сайд асан Б.Батзоригийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүдэд хууль, журам зөрчин зээл олгосон гэх хэрэгт холбон яллагдагчаар татан шалгасан билээ.

Б.Батзоригийг Эрүүгийн хуулийн 22.1.3-аар найман жилээр яллахаар зүйлчлээд буй.

ЗҮЙЛЧЛЭЛИЙГ ТОДРУУЛБАЛ:

Эрүүгийн хууль 22.1.3-т зааснаар, “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button