НИЙГЭМ

Хар тамхины хэргээр саатуулагдсан Б.Энхтүвшинг 100 мянган төгрөгөөр торгон, суллажээ

Өнгөрсөн аравдугаар сарын 21-нд жүжигчин Б.Энхтүвшинг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь нэр бүхий хоёр этгээдийн хамт саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнээс “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтсан метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй бодис хураан авсан байдаг.

Өнгөрсөн хугацаанд хийсэн шалгалтын явцад Б.Энхтүвшин хар тамхи хэрэглэсэн нь биологийн шинжилгээгээр илэрсэн ч хар тамхи худалдсан, авч явсан, тээвэрлэсэн үндэслэл тогтоогдоогүй тул Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэх арга хэмжээ авчээ. Тодруулбал, түүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мансуурсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу зуун мянган төгрөгөөр торгожээ.

Дашрамд дурьдахад, дуучыин Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг бэлтгэж, бусдад худалдсан гэх үндэслэлээр хоёр жилийн ял оноосон билээ.

Н.ГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2019-11-18 14:05

Хөсрий царайлсан новш чинь барагтайхан шиг байгаарай. Хэн болчихоод хар тамхи сонирхоод таах�##�заад байна өөрийн хүсэлтээр шорондоо яв з�##�уучуудад бүү гай болоорой.

Холбоотой мэдээ

Back to top button