"Угаасан" мөнгөөрөө автомашин авсан гэх хэргээр шүүгдэх гэж буй Х.Эрдэнэбилэгийн ХОМ
НЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний газрын даргаар асан Х.Эрдэнэбилэг, ерөнхий нягтлан бодогч Х.Цогзолмаа нарын хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Х.Эрдэнэбилэг, Х.Цогзолмаа нар “Элэг нэгтэн”, “Сачу актив инвест” ХХК-иас авсан мөнгөнөөсөө садан төрлийн хүнийхээ нэр дээр “Мөнххада” ХХК-иас “Ланд круйзер-200” загварын автомашины урьдчилгаа төлбөрийг төлж, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдоод байгаа аж.
Мөн Х.Эрдэнэбилэгийн өөрийн садан төрлийнхөө “Хоча трейд” ХХК-д давуу байдал олгож, 2019, 2020 онд 197 сая төгрөг шилжүүлсэн, найзынхаа “Өнөр од жаргал” гэх компанитай 2019-2021 онд гэрээлж, төсөвт 149 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон байна.
Түүний 2018-2022 оны хооронд АТГ-т гаргасан ХОМ-ийг хүргэж байна.
- Өөрийн орлого: 2018 онд 11,7 сая 2022 онд 136 сая
- Гэр бүлийн орлого: 2018 онд 12,6 сая 2022 онд 174 сая
- Орон сууц: 2018 онд 355 сая 2022 онд 365 сая
- Автомашин: 2018 онд 47 сая, 2022 онд 28 сая
- Мал: 2018 онд 66 сая, 2022 онд 54 сая
- Газар: 80 сая
- Үнэт эдлэл: 122 сая
- Хадгаламж: 2018 онд 1,2 сая, 2022 онд 225 сая
- Авлага: 2018 онд 77 сая, 2022 онд 0
- Зээл: 111 сая
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.