Нийгмийн

Д.Одбаярыг “Цэцийн дарга”-аас чөлөөлөх хурал үргэлжилж байна

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын иргэнд бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт буруутгагдаж 7 сая вонын торгуулиар шийтгүүлсэн талаар Солонгосын хэвлэлд мэдээлж байгаа юм. Тэрээр Монголд өнгөрсөн долоо хоногт буцаж ирсэн.

Харин Д.Одбаяр Үндсэн хуулийн цэцийн даргаас чөлөөлөгдөх өргөдлөө энэ сарын 15 ны өдөр гарсан тул түүнийг өргөдлийг цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр 11 цагаас хойш хэлэлцэж байна.

Д.Одбаяр өргөдөлдөө “Доржийн Одбаяр миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ Үндсэн хуулийн цэцийн Эрхэм гишүүд Та бүхэнд хандан гаргаж байна. Энэхүү хүсэлтийг хүлээн авч, холбогдох хуулийн дагуу нийт гишүүдийн хуралдаанаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Ямартай ч өнөөдөр Д.Одбаяр хэвлэлийн хурал хийнэ гэж мэдэгдсэн ч тэрээр Цэцийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гарсан тул хэвлэлийн хурлаа цуцлаад даргын суудлаас чөлөөлх асуудлыг хэлэлцэж байна.

Цэцийн даргыг Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн дундаас тэдний олонхийн саналаар сонгодог бол, Цэцийн гишүүнийг УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар томилдог юм.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button