УЛС ТӨР

ШИНЭ нам дэргэдээ багш нарын лобби бүлэг байгуулсанаа зарлав

ШИНЭ нам дэргэдээ багш нарын лобби бүлэг байгуулж байгаагаа өнөөдөр /2019.11.18/ зарлалаа. Тодруулбал, тус намынхан өнөөдөр Монголын багш нарын үйлвэрчний эвлэлийн төлөөлөл болох 10 гаруй багштай уулзалт хийсэн аж.

Улмаар шинээр байгуулагдсан лобби бүлэг ШИНЭ намтай хамтран Засгийн газарт асуулга тавьж, удахгүй Засгийн газраас оруулж ирэх Боловсролын тухай багц хуульд саналаа боловсруулж өгөх юм байна.

Мөн тэд тусгай сургуулиудын удирдлагаас бусад ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох эрхийг орон нутагт нь өгөх нь зүйтэй, мөн ЕБС-уудад 40 гаруй  ажил хариуцдаг аргазүйч хэмээх ажлын байр байдаг ч эрх, үүргийг нь хуульчлаагүй байгаа талаар ярьсан аж.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-18 18:48

ах дүү нара төрд шахдаг тэд нар нь хөгийн амьтад

Холбоотой мэдээ

Back to top button