Нийгмийн

Авьяас, чадвартай мэргэжилтнүүдийг татах чадвараараа Монгол Улс сүүл мушгижээ

International institute of management development (IMD) байгууллагаас жил бүр world talent ranking судалгааны тайланг гаргадаг. Тэд иухайн улсын авьяас чадвартай мэргэжилтнүүдийг татах, эх орондоо авч үлдэх чадварын үзүүлэлтээр гаргасан тайлангаа өчигдөр танилцуулсан юм. Эл тайланд дэлхийн 63 орныг сонгож үнэлснээс хамгийн сүүлд буюу 63 дугаар байрт Монгол Улс оржээ. Энэхүү тайлангийн гол гурван шалгуур нь чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд хөрөнгө оруулах чадвар, “гадаад орнуудаас чадвартай мэргэжилтэн татах чадвар, дотоодын мэргэжилтнүүдийн ур чадвар юм.

Авьяас чадвартай мэргэжилтнүүдийг татах чадвараар тэргүүлсэн 10 улс:

1.Швейцар

2.Дани

3.Швед

4.Австри

5.Люксембург

6.Норвеги

7.Исланд

8.Финланд

9.Нидерланд

10.Сингапур

Сүүл мушгисан 10 улс:

1.Монгол

2.Венесуэль

3.Бразил

4.Мексик

5.Энэтхэг

6.Турк

7.Словак

8.Перу

9.Румын

10.Колумби

Н.ГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button