ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээЭдийн засгийн уул уурхай

Монгол Улс түүхэндээ анх удаа 70 сая тонн нүүрс экспортоллоо

Монгол Улс 2023 онд түүхэндээ анх удаа 8.9 тэрбум ам.долларын үнэ бүхий 70 сая тонн нүүрс экспортолж дээд түвшинд хүрчээ.

2024 онд нүүрс тээврийн дэд бүтцийн хөгжил, БНХАУ-ын нүүрсний хэрэгцээнээс шалтгаалан дахин дээд амжилт тогтоох магадлалтай аж. “БНХАУ-ын Монгол Улсаас авах нүүрсний хэмжээ өмнөх оныхоос 10 гаруй хувиар өсөх магадлалтай байна” гэж Бээжинд төвтэй нүүрсний худалдааны албаныхан тооцоолжээ.

Монгол Улсын нүүрс өнөөдрийн байдлаар геологийн нийт нөөц 173.3 тэрбум тонн байгаа бол нийт батлагдсан нөөц нь 33.2 тэрбум тонноор хэмжигдэж байна. Дээрх нөөцийн 70-80 орчим хувь нь хүрэн нүүрс юм.Үүнийг өнөөгийн хэрэглээгээр тооцвол Монгол Улс 3700 орчим жил хэрэглэх хүрэн нүүрсний батлагдсан нөөцтэй гэсэн үг. Манай улсын хувьд нүүрсний олборлолтоороо дэлхийд 17-д эрэмбэлэгдэж буй бөгөөд нийт 15 нүүрсний сав газар, 307 орд, 44 нүүрсний уурхай, 29 коксжих нүүрсний уурхайтай. Дэлхийн улс орнуудтай харьцуулбал манай улсын нүүрсний нөөц харьцангуй жигд тархалттай гэдгээрээ онцлогтой. Жилдээ Монгол Улс 40 сая тонн нүүрс олборлодог ч уурхайнуудын хүчин чадал 80 сая тонноор хэмжигдэж  буй юм. Харин дотоодын хэрэглээнд 10 сая тонн нүүрсийг эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Их мэдэх
Их мэдэх
2024-02-24 14:03

Мөнгө нь хаана байна Данх аа...8.9 тэрбум $

Зочин
Зочин
2024-02-25 00:11

Үүний улмаас улсын төсөв данхайгаад байгаа бололтой.

Холбоотой мэдээ

Back to top button