Нийгэм мэдээ

"Старлинк" Монголд нэвтрэхээс өмнөх хоёр жилд юу өрнөсөн бэ

Элон Маск өчигдөр X буюу Твиттер хуудастаа "Монгол Улсад Starlink ажиллаж эхэллээ" хэмээн жиргэсэн. Үүгээр, Монголд түүний Starlink-ийн интернэт сүлжээ нэвтэрсэн, эл үйлчилгээг хэрэглэгчид хүлээн авахад бэлэн болсон гэдгийг Элон Маск өөрөө мэдэгдэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элон Масктай цахимаар холбогдож, эл асуудлыг хэлэлцсэн өдөр Улаанбаатар хотын дийлэнх хэсэгт тог тасарч байв. ОХУ буюу хойд хөршөөсөө эрчим хүчний хувьд бүрэн хараат байдлаар оршсоор буй манай улсын тухайд, энэ үйл явдлыг "Оросын сануулга" гэж үзэх судлаачид байсан.

Ямартай ч олон улсын харилцааны хувьд Starlink манайд ажиллаж эхэлсэн нь гуравдагч хөршийн бодлогын нэг амжилттай хэрэгжилт болж харагдаж байна. Интернэт төдийгүй харилцаа, холбооны технологийн дэд бүтцээр хоёр хөршөд хийгээд монополь компаниудад хараат Монгол Улс хиймэл дагуулд суурилсан Starlink-ийн үйлчилгээг ийнхүү нэвтрүүллээ.

Бид 2023 оны зургадугаар сард буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элон Масктай цахим уулзалт хийсний дараа дэлгэрэнгүй нийтлэл бичиж байв. Мөн үүнээс өмнө, Монголд Starlink орж ирэх тухай яригдаж эхэлснээс хойш бичсэн тойм нийтлэлээ үүний хамт дор хавсаргав.

Ерөнхий сайд ба Илон Маск: “Старлинк”-ийг хяхах тушаалыг жилийн дараа цуцлах нь контентыг ЭНД дарж уншина уу.

сЗОХИЦУУЛАЛТ: Монгол дахь "Старлинк" Ц.Цэрэнпунцаг нараас интернетээ авч, Юнителээр төхөөрөмжөө заруулна контентыг ЭНД дарж уншина уу.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 2, 2024 10:28

ЭНЭ ЮУ БАЙДЫН АГАА АНИА НАРАА АМТТАЙ ЧИХЭР ЮМ УУ? САНСРЫН ХИЙМЭЛ ДАГУУЛААС ЧИХЭР ЦАЦАХЫМУ ТҮҮГЭЭД ИДЭЖ БОЛНО ТЭ АМТТАЙ БАЙХДАА

ZZOCHIN
ZZOCHIN
3 сар 2, 2024 16:13

ZUGEER L URAGSHAA... DELHII TEI HUL NIILUULEED L .....

Зочин
Зочин
3 сар 2, 2024 19:59

Цэрэнпунцаг ганцаараа эзэмших санаатай байсан уу ?! Шун�##�ын тулам чи одоохон газарднаа гайгүй !!!

Холбоотой мэдээ

Back to top button