Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

ЗОХИЦУУЛАЛТ: Монгол дахь "Старлинк" Ц.Цэрэнпунцаг нараас интернетээ авч, Юнителээр төхөөрөмжөө заруулна

Сэтгүүлч Ж.Мядагбадам өнөөдрийн онцлох контентынхоо агуулгыг танилцуулж байна.

Дэлхийн тэрбумтан Элон Маск “Старлинк” сансрын интернетийн үйлчилгээгээ Монголд оруулахын тулд манай улсын томоохон интернэтийн сүлжээ компаниудаас эх үүсвэр авах “Гайхалтай” баримт бичгийг яам тулгасан талаарх жиргээ логик байдлаараа бол ҮНЭН  ажээ. Уг баримт бичгийг монголын томоохон интернетийн үйлчилгээ үзүүлэгч Юнител, Юнившнтэй шууд хамааралтай Л.Энх-Амгалан сайд  гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Гэхдээ “Старлинк”-ийн үндсэн загварыг эвдэхгүйгээр монголын зарим компаниудад ийм боломжуудыг олгожээ.

-Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ГАРЫН ҮСЭГТЭЙ БАРИМТ БИЧИГТ ЮУ ТУСАВ-

Элон Маскийн эзэмшилт "Старлинк" 1100 хиймэл дагуул дэлхийн тойрог замд хөөргөж, улс орнуудад өндөр хурдны интернэт үйлчилгээ нэвтрүүлж буй. Саяхны жишээ авахад, Укрианы дайнаар ОХУ шилэн кабелиудаа таслах үеэр Элон Маск "Старлинк" интернэт нэвтрүүлсэн. Эдүгээ Энэтхэгт нэвтрүүлэхээр ажиллаж байна. Харин Монголд өнгөрөгч гуравдугаар сард компаниа бүртгүүлсэн.

Уг компани Монголд байгуулагдсанаас хойш 20 хоногийн дараа Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.Энх-Амгалан "Монгол Улсад орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл”-ийг гарын үсэг зурж баталжээ. Уг баримт бичгийн дагуу Элон Маскийн компани доорх хоёр шаардлагыг биелүүлэх аж. Үүнд,

Нэг. Газрын станцаа байгуулж, үүний интернэтийг Монголоос хангах/3.4.3, 3.4.2 дахь заалт, зурагт үзүүлэв/

Хоёр. Холболтын төхөөрөмжөө Монголын компаниудаар дамжуулах эсвэл өөрсдөө салбараа нээх /3.4.1, 3.6 дахь заалтууд, зурагт үзүүлэв/


Нэг. СТАРЛИНКЭД ИНТЕРНЭТ ӨГӨХ ЭРХИЙГ ТРАНЗИТ АНГИЛАЛД ОРУУЛЖ, ХУМЬСАН НЬ ЭРХ АШИГ ДАГУУЛЖЭЭ

Маш энгийнээр тайлбарлавал, "Старлинк" нь газрын станц байгуулах замаар хиймэл дагуултайгаа холбогддог. Харин газрын станц нь тухайн бүс нутгаасаа интернэт авдаг байна. Ингэснээр манай улсын шилэн кабель очих боломжгүй малчид, хилийн зурвасууд, орон нутгийн сургууль, цэцэрлэгүүдийг "Старлинк" өндөр хурдтай интернэтээр хангах боломжтой болох аж.

Эцсийн хэрэглэгчдэд ингэж хүрэхийн тулд манай "Улс хооронд" хамрах тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс интернетийг түрээслэн ашиглах /баримт бичгийн 3.4.2 дахь заалт/ юм. Транзит үйлчилгээ үзүүлэх онцгой эрхтэй ДӨРВӨН компани Монгол Улсад бүртгэлтэй. Үүнд,

  • УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн Жем нет /Бүртгэлийг ЭНД дарах/,
  • Р.Ганзориг захиралтай "МТ нэтворкс" /Бүртгэлийг ЭНД дарах/
  • Д.Дагвасүмбэрэл захиралтай "Мобиком нэтворкс" Бүртгэлийг ЭНД дарах/
  • "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХК

Дэлхийн бусад оронд ч "Старлинк" интернэт нэвтрэхдээ газрын станц нь бүс нутгийн сүлжээг ашиглаж буй.

ЛОГИК ХАРДЛАГА: Үүнийг манай улс монголчлохдоо "Транзит" урсгалаар тодотгол авсан нь улс төр, бизнесийн салбарт нөлөөтэй эрхмүүдэд давуу эрх олгох, цаашлаад ТӨК-ийг "арын хаалгадах" зорилго агуулсан гэж таамаглах үндэслэлтэй байна.

Хоёр. ТӨХӨӨРӨМЖ, АЖИЛЛАХ ХҮЧИН ЗЭРГЭЭ ЮНИТЕЛ, МОБИКОМ, СКАЙТЕЛ ЗЭРГЭЭС ШИЙДЭЖ БОЛНО

Бидний мэдэхчлэн, аль ч интернэт, сансрын үйлчилгээг авахад эцсийн хэрэглэгчдэд тусгай төхөөрөмж байршуулж, холболт хийдэг. Айл өрхүүдэд тараагддаг антен, суурин төхөөрөмжүүд гэсэн үг. "Старлинк" үйлчилгээ ч ингэнэ. Доорх зурагт тэдний эцсийн хэрэглэгчдэд тараадаг төхөөрөмжийг үзүүлэв.

Бизнес моделийн хувьд хөгжиж буй орнуудад "Старлинк" нэвтрэхдээ эцсийн хэрэглэгчидтэй шууд харилцаа тогтоохыг чухалчлахгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, шилэн кабель очих боломжгүй малчин Доржийг, аль нэг сумыг "Старлинк" өндөр хурдтай интернэтээр хангахдаа дуртай байлаа ч тэдэнтэй шууд харилцаж, илүү зардал гаргахыг хүсэхгүй гэсэн үг.

Тэдний энэ зорилго нь, интернетийн сүлжээг транзит хэсгүүдээс авч, хэрэглэгчдэд нийлүүлдэг Б зөвшөөрөл эзэмшигчидтэй хамтарч ажиллах боломжийг үүсгэж байна. Тайлбарлавал, Мобиком, Юнител, Жимобайл, Скайтелын орон нутгууд дахь салбар "Старлинк"-ийн төхөөрөмжийг зарж, техникийн үйлчилгээ үзүүлэхэд хамтрах боломжтой.

Ингэснээрээ "Старлинк" салбар байгуулах, ажиллах хүчний зардал зэргээ хэмнэх боломжтой. Гэхдээ салбар байгуулахыг манай улс баримт бичгээрээ хориогүй. Тэднийх хөгжиж буй орнуудад салбар байгуулахыг чухалчилдаггүй нь Л.Энх-Амгалан сайдын хамааралтай Юнител, бусад "Скайтел" тэргүүтэй компаниудтай хамтрах боломж нээгдэх юм.

ХӨШИГНИЙ АРД ЮУ ЮУ ӨРНӨСӨН БЭ

Хөшигний ард Эдүгээ "Танай улс Африкийн орнуудаас дор аашиллаа" гэж "Старлинк"-ийнхэн уулга алдсан гэгдэж буй. Мөнхүү Л.Энх-Амгалан сайд Ч.Номин сайд руу ч "хялмалзаад" амжжээ. "Старлинк"-ийн Монгол дахь компани ХХЗХ руу тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ өгөхөөр судалгааны э-мэйл бичих шатандаа яваа аж.

ХХЗХ нь "Старлинк"-д зориулж ямар нэгэн шинэ журам гаргахгүй. Одоогийн мөрдөгдөж буй "Харилцаа холбооны сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах" тусгай зөвшөөрлийн бүрдүүлбэрийн дагуу хүсэлт гаргахад болно гэх тайлбар өгч байна.

Анх "Старлинк"-д Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед ЕТГ-ын мэргэжилтний хүрээнд "Төрийн бүх дэмжлэгийг авахад тань туслая" гэх амлалтаар эхэлж, яаралтай орох орны жагсаалт руу орж байсан түүхтэй аж. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн С.Батболдтой ойр залуус ч Монголд орж ирэх асуудлаар тус тусдаа санал тавьсан гэж яригддаг. Гэхдээ эдүгээ тэдний аль аль нь "Старлинк"-тэй холбоотой бус, тэднийх "Юнител"-тэй хамтрахаар харилцаа үүсгэсэн гэгдэж байна.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Дээрх текстүүд явсаар, дэлхий дахинаа "Старлинк" интернет түгэж буй логикоос гажаагүйг нотолж буй. Басхүү Л.Энх-Амгалан сайдын гарын үсэгтэй баримт бичиг нь маш ухаалгаар улстөр, бизнесийн салбарт нөлөөтэй хэдхэн хүнд боломж олгохоор боловсруулагдсан нь ч үнэн байна. "Зайлшгүй дамждаг" загварыг нь манайхан том дарга нарын компаниар дамжихаар болгож, зохицуулалт хийсэн гэсэн үг.

Манай улс шилэн кабелиар хоёр хөршөөсөө интернет хэрэглээгээ авдаг. Үүн дээр гуравдагч нь сансрын сүлжээгээр ороод ирэхэд Үндэсний аюулгүй байдал талдаа ч илүү глобалчлагдах сайн талтай юм.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
46 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-31 08:18

ӨӨ улстөрчдийн бизнест зориулаад Энх-Амг�##�ан зохицуул�##�т хийжээ. Юнителтэй шууд хамаар�##�тай сайд эрх ашгийн зөрчил гаргасан байна

Зочин
Зочин
2022-05-31 08:18

Манай монгол дарга нар тэгнэ ээ. Энх-Амг�##�ан бизнес хийнэ ашгаа бодно

Зочин
Зочин
2022-05-31 08:19

Цэрэнпунцаг ичээч ээ

Зочин
Зочин
2022-05-31 08:40

АН-ын эрчүүд минь хэрүүлээ больцгоо доо...Улс орноо бузартчихаа..

Зочин
Зочин
2024-03-02 11:13
Reply to  Зочин

Yu huzaad bnaa MAN garuud ta muusainaas bolj zavaan uls chin duusjin

del
del
2022-05-31 09:00

элон маскийн старлинк компани амeрикийн батлан хамга�##�ах яамтай хамтарсан төсөл шүү дээ түрэмгий 2 хөрш маань биднийг зүгээр байлгах боловуудаа сайтар бодож байж шийдэх хэрэгтэй

Зочин
Зочин
2022-05-31 09:28

Энэ байдлаараа Элоныг уурлуулаад Укриан руу явуулчих юм байна

Зочин
Зочин
2022-05-31 09:29

Энх-Амг�##�ан Юнителдээ ажил олж өгчээ

Зочин
Зочин
2022-05-31 09:33

Ярьж хэлэлцэж дуусмаар юм ажлаа хиймээрсэн

Зочин
Зочин
2022-05-31 09:34

Баримт бичиг гээд өчигдөр бичигдээд байсан. Тэр нь Энх-Амг�##�ангийн Цэрэнпунцаг, Юнител хоёртоо зориулж гаргасан бичиг юм уу манай сайд нар хэзээ нэг өсхийн өлсгөлөнгөөсөө с�##�ах юм бол оо улс орныхоо эрх ашигйг нэгдүгээрт тавьдаг хүн байна уу

Зочин
Зочин
2022-05-31 09:34

Элон маскийн старлинк компани амeрикийн батлан хамга�##�ах яамтай хамтарсан төсөл шүү дээ түрэмгий 2 хөрш маань биднийг зүгээр байлгах боловуудаа сайтар бодож байж шийдэх хэрэгтэй

Зочин
Зочин
2022-05-31 09:34

har dagzuud ni delhiin kompani urgeeej onigii boloh yum baina daa

Зочин
Зочин
2022-05-31 09:38

Мэдээллийн технологиор хоолоо олж иддэгүүд нь ч хүний л боол бусад улсын л боол болох юм даа

Зочин
Зочин
2022-05-31 09:47

Намагтаа живсэн хэвээрээ дуус дуус

Зочин
Зочин
2022-05-31 10:02

Mongol uls butehgui ee

Зочин
Зочин
2022-05-31 10:04

Hugjine gej baihgui yum baina ldaa ene baidlaaraa

Зочин
Зочин
2022-05-31 10:13

Дэмжиж байна, хурдан ажиллаж эхлээсэй, ганц зүйлээр ч болтугай 2 хөршөөсөө хамаар�##�гүй болох нь, амжилт

Зочин
Зочин
2022-05-31 10:14

Starlink-н технологийг ашиглахад Монголын нэг ч харилцааны холбооны компаний тусл�##�цаа хэрэггүйшд. Тавгийг нь нарантуул дээр зараад, сарын төлбөрөө хаан банкаар хийгээд явсан ч болно.

Ямар юмаараа үндэсний аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллуулах гээд байгаа юм болоо.

Зочин
Зочин
2022-05-31 11:21
Reply to  Зочин

шаагаад байгаарай

Зочин
Зочин
2022-05-31 10:16

Хувийн хэвшил хэзээ мөнгөний бус үндэстний ашгийг чух�##�чилж байсан юм.
Байг�##�ын жам ёсоороо хувийн эрх ашгаа л бодно.
Төрд бол одоо цагт хугайчид л бгаа нь үнэн

Зочин
Зочин
2022-05-31 11:29

Шун�##� нь дуу�####�ггүй бирд МАНгарууд

Зочин
Зочин
2022-05-31 11:36

Ямар байлаа ч манайхан үнийг нь дийлэх болов уу.Их л өндөр төлбөртэй сураг дуулдана лээ

Зочин
Зочин
2022-05-31 11:55

Hudlaa gd bsan unen l ym bn shdee nowshnuud nuguu saidni bi enend hamaagui gd bsn gariin usegni dureeree

Зочин
Зочин
2022-05-31 11:56

Боовон чихтэй бөхөнцөрүүд хаана болохгүй бүтэхгүй юм байна тэнд шааж байх юмаа . Зайлцагаасай хэрэггүй хоолны савнууд

Зочин
Зочин
2022-05-31 11:56

энэ бөх �######�аасаа тэр дүрэм мэдээггүй хөдөөний авгай нартайгаа замын хөдөлгөөнд оролцоод яваасай

Зочин
Зочин
2022-05-31 11:57

Ene heden buhchuuud uls eh ornooor min bur togloood duuuslaa bolohgvi bol zaluuus bosoj niiilj zodoj hoooj yavuuuliii ooor arga zam alga

Зочин
Зочин
2022-05-31 11:57

Шившиг юм даа.
Монголчууд бид �##�иваа бараа, үйлчилгээг дундын зуучлагч /ченж/, шимэгч �########�а наргүй авч хэрэглэх тавилангүй гарууд шүү.
Яая гэхэв дээрээ з�##�сан хув�##�з нартаа дарлуулж байхдаа таарсан гарууд????

Зочин
Зочин
2022-05-31 11:58

Манай хэдэн улс төрчдийн арга з�##�ийг Елон Маск бол барахгүй ш тээ. Үнсээл сэгсрээл шороотой хутга�##� Америк руу нь буцаана дөө

Зочин
Зочин
2022-05-31 12:33

Энд яг ч дарга нарыг буруутгах юм харагдахгүй л бна. Харилцаа холбооны с�##�барын хувьд улстөрийн тогтолцоо л бизнесмэнүүдийг "төрд ор" гэдэг зам руу түлхдэг болохоос төрд дарга байснууд харилцаа холбоогоор тэр бүр оролддоггүй. Тиймдээ ч өдий хүртэл харьцангуйгаар хамгийн эрүүл с�##�бар байгаа.

Зиа ямартай ч, Старлинк транзитаар ч хамаагүй эхлээд ороод ирцэн байхад, яваандаа нэмэлт бие даасан суваг болох байгаа.

mongol hun
mongol hun
2022-05-31 13:01

ichiiich hijig min

Зочин
Зочин
2022-05-31 15:05

Сэтгүүлч магтаад байгаа юм уу муулаад байгаа юм уу ойлгомжгүй юм бичжээ көөркий

Зочин
Зочин
2022-05-31 16:17

Starlinkiig nevtruulj baij 5G suljee ashiglax bolomj bii bolno gej bodoj baina. Gexdee tanknii ulger shig yum bolj baij xeden uuren xolboonii companiudaaraa damjuulj suljeeg ni ashiglax bolson baix daa. Tuunees bish starlink uuruu Mongold compania baiguulj suljeegee nevtruulj tureeslexed buruudax yum baixgui gej bodoj baina.

Зочин
Зочин
2022-05-31 16:42

Старлинк анхнаасаа АНУ-н тагнуул, хүчний зориул�##�таар буюу дэлхийд мэдээллийн хян�##�т тавих зорилгоор л байгуулагдсан, төрийн маш их дэмжлэгтэй, НҮБ бүх шатны байгууллагууд дээр дэмжлэгтэй явж бгаа ийм л компани. Бусад улс орнууд ч старлинкийг оруулахдаа болгоомжтой хандаж бгаа, бүр зарим оруулах ч үгүй бгаа. Манайх харин ч оруулахаар бодлого гаргасан бн. Шинэ технологи зарим т�##�аараа дэвшил авчирч бгаа мэт боловч үндэсний аюулгүй бд�##�, иргэнийхээ мэдээллийг бу�####�д �##�дах гэсэн маш өндөр эсрдэлийг бий болгож бдаг гэдгийг хамгаас илүз тооцож харг�##�зах ёстой. ЕТГ-ын зүгээр 1 мэргэжилтэн яагаад өөрөө ингэж хөл �##�даж хөөцөлдөж старлинкийг оруулах гэсэн юм болоо. Сонин л бн.

Болд
Болд
2022-05-31 19:08

Цэрэнпунцаг их хурлын гишүүн юмуу

Зочин
Зочин
2022-05-31 19:23

Ал гэж

Монголын дайсан бол Улс төрд суусан хүлгайчид.
Монголын дайсан бол Улс төрд суусан хүлгайчид.
2022-05-31 19:40

Монголын дайсан бол ашиг сонирхлын зөрчилтэй улс төрчид, ёр нь бүх улстөрчид. Заяа орхисон улс болжээ.

Зочин
Зочин
2022-05-31 22:59

Цэрэнпунцаг монгол улсын дарга биш л дээ, Батука монгол улсын дарга гэж хэлсэн. Дахин дахин Цэрэнпунцаг гээд байхыг бодоход мань эр хэн нэгнийг хаацайлж байгаа байх. Тэгээд ч Жи мобайл том биш ээ

Зочин
Зочин
2022-06-01 00:14

Яг энэ дээр бол Цэрэнпунцаг руу голлон дайрсан тоглолт явж байна. Жаахан муухай харагдаж байна.

Зочин
Зочин
2022-06-01 01:22

Логик хардлага гэнэ үү ????????????????????????

Зочинжирард
Зочинжирард
2022-06-01 22:10

Манай хиймэл дагуул юу болсон бэ? Хэдэн жилийн л өмнө үндэсний хиймэл дагуул хөөргөх дөхөж байна удахгүй манай хиймэл дагуул хөөрнө гэж байсан.
Өөрийн хиймэл дагуулын тусламж үйл ажилгаагаар дэлхий ертөнцтэй танилцах юу болж байна вэ?

Бямба
Бямба
2022-06-03 15:43

Өөр тэгээд яаж дамжуулах юм. Станц байгуулв�##� өчнөөн зард�##� гарна. Ганц м�##�чин Доржийн төлөө зард�##� гаргахгүй гээд байгаа биз дээ. Тэгэхээр интернэт дамжуулах станцтай 4-н компаниас л сонгож таарна. Өөр яах юм. Нэг л их хард�##�т сэрдэлт. Харин ч болж байна ш дээ. Эрүүл нүдээр харв�##� старлинкийг ингэж л монголд оруулж ирэхгүй бол тэд манайх шиг өргөн уудам нутагтай, ж�##�гаар нэг тарсан 3,5-хан сая хүн амтай улсад хэдэн зуун хүлээн авч дамжуулах станц барина гэвэл шатаж дуусна. Бүтэх ч үгүй. Барьлаа гэхэд интернетийн үнэ нь т�##�ийна биз дээ. Зардлаа лав нөхөж чадахгүй. Бусдыг хардаж сэжиглэхээсээ өмнө учир ш�##�тгааныг тунгаав�##� зүгээрсэн. Хамгийн боломжтой, зөв гарц одоогоор энэ. Элдэв худ�##� юм бурж байж старлинкийг үргээчихэв. .

Зочин
Зочин
2024-03-02 11:20

Манай сайд, дарга нар ганц удаа ч болов улс орноо бодоод энэ чух�##� төсөлд саад хийлгүй нэвтрүүлмээр байнаа!!! Бид нэг ч гэсэн зүйлээр 2 хөршөөс хараат бус болмоор байна шдээ!!! Яагаад эх орноо боддоггүй, арилсан дотортой хүмүүс байдаг юм бэ??!!

Зочин
Зочин
2024-03-02 14:47

Юнител, скайтел эд нар х�##�аас нэг биз дээ. С.Батболд МСS д хувь эзамшдэг л гэсэн. Дээгүүрээ хэдэн томчууд нь бараг нэг биз дээ. Өрсөлдөөн энэ тэр гэж манай улсад байх ч үгүй. Компаниуд улс төрчидтэй х�##�аас нэг. Өнгөтэй өөдтэй бүхнийг цөлмөж л том байж байна. Жижиг компаниуд нь ц�##�ин өгөхийн тулд л ажиллаж байна. Ер нь бол хэцүү дээ

Боргий
Боргий
2024-03-02 16:03

Хуучин луйварчин мөлжигч бизнесүүдийг оруулах нь утгагүй юм болжээ , дангаараа старлинк байж болоогүй юм уу?

Боргий
Боргий
2024-03-02 16:05

Старлинк юнител скутел гэсэн Холион бантан Жонху юм болсон юм биш үү?

Ойлгомжтой хэрэг
Ойлгомжтой хэрэг
2024-03-04 20:24

Тэр үед хариуцсан яамны сайдын үүрэг гүйцэтгэгч байсан, MCS-ийн тэжээвэр гөлөг Энх-Амг�##�ан л гол гэмт хэрэгтэн. Эргэлзээд байх юу байгаа юм бэ?

Холбоотой мэдээ

Back to top button