Нийгэм мэдээУлс төрийн мэдээ

АНУ-ын тусламж болох 2.3 тэрбумыг 2700 малчин айлд өгнө

АНУ-ын Засгийн газар зудын эсрэг хариу арга хэмжээ авах, малчдад туслах аянд нэгдэж, 700 мянган ам.долларын нэмэлт тусламж олгохоор шийдвэрлэснийг Элчин сайд Ричард Буанган мэдээллээ.

АНУ-аас олгож буй энэ тусламжийг Архангай, Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Ховд аймгийн зудад хамгийн хүнд нэрвэгдсэн 2700 малчин өрхөд малын тэжээл, эм, мал эмнэлгийн хэрэгсэл, мөнгөн тусламж хэлбэрээр хүргэх юм байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзах үеэр дээрх шийдвэрийг танилцуулсан бөгөөд улмаар стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бэхжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаагаар баяжуулахын төлөө байгаагаа талууд илэрхийлжээ.

Мөн хоёр тал Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх асуудалд чухал ач холбогдол өгч байгаа бөгөөд шууд нислэгийг энэ онд багтаан эхлүүлэхэд анхаарч ажиллахаар тогтсон хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН

Монголд л Ардчилал , Америк 2 зохихгүй бололтой, Нийгэм солмгдосноос хойш Монголчууд олигтой юм юу ч үзсэнгүй, харин ч бүүр урд Нийгэмээсээ улам дордсон, Амьсгалах агаар, Амьдрах орчин, Идэж буй хоол хүнс, Ажуилгүйдэл, Ядуурал , Хорт хавдар, Улс орноосоо Хулгай хийсэн Цөлмөсөн Төртөй, Гэмт хэрэг гаарсан л Нийгэм авчирлаа, Ардчилал бидэнд,

Тусламжийг хэрэгтэй зүйлд нь
Тусламжийг хэрэгтэй зүйлд нь

ингэж өгөхдөө хашаа хороо барь дараа жилд цас ухах чанартай төмөр бас бат бэх хавтгай млд фанеран хүрз лаа чүдэнзээ худалдаж ав гээрэй. Бэлэнчлээд залхуураад төрийг хадаад сурчихсан архи дарс гуриландаа өгөөд л капут

Тусламжийг хэрэгтэй зүйлд нь
Тусламжийг хэрэгтэй зүйлд нь

мод гэх

Холбоотой мэдээ

Back to top button