Нийгэм мэдээ

Дэлхийн шатрын музейд монгол дарханы бүтээл орлоо

АНУ-ын Миссури мужийн Сэйнт Луис хотноо байрлах World Chess Hall of Fame дэлхийн томоохон шатрын музейн сан хөмрөгт монгол шатрыг залсан байна.

Тодруулбал, "Khaan Chess" брэндийг хөгжүүлж яваа хамт олон “Нөхөрлөл” сэдэвт их гарын шатраа тус музейн санд бэлэглэсэн байна. Шатар бэлэглэх ёслолыг "Америкийн цом" шатрын супер мастеруудын тэмцээний нээлтийн үеэр гуравдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулж, тэмцээний нээлтийн хонхыг цохижээ. Тус тэмцээнд дэлхийн шатрын 10 гаруй их мастер оролцож байгаа аж.

"World Chess Hall of Fame буюу "Дэлхийн шатрын алдрын танхим" нь шатрын сэдэвт дэлхийн томоохон музейн нэг бөгөөд олон оронд үйлдвэрлэсэн төрөл бүрийн ур хийцтэй шатрын арвин үзмэртэй зэрэгцээ дэлхийн болон АНУ-ын шилдэг шатарчдын алдрыг мөнхөлсөн танхимтай.

Эх сурвалж: Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

tgd uur ter museumd n ymr ymr shatar bdg geed zurag hurug oruulad joohon setgeltei post hiicheech neg handalt avj l bvl gej ajildaa handah yumda

yamar hamaatai
yamar hamaatai

secrets of Mongol will spill if you do this more often

Холбоотой мэдээ

Back to top button