Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин Крымын хойг дахь ОХУ-ын тэнгисийн цэргийн хоёр онгоцонд цохилт өгчээ

Ням гарагт /2024.03.24/ Украины зэвсэгт хүчин Крымын хойгт орших Севастополь боомтод байрласан ОХУ-ын Хар тэнгисийн флотын хоёр онгоц, харилцаа холбооны төв, хэд хэдэн байгууламжид цохилт өгсөн гэж мэдэгджээ.

Оросын Батлан хамгаалахын албан тушаалтнууд тус цохилтын талаар ямар нэгэн мэдээлэл гаргаагүй байгаа юм. Харин Севастополь мужийн захирагч Михаил Развожаев өөрийн Телеграм хуудас дээрээ сүүлийн үед болсон хамгийн том халдлага өрнөлөө гэж бичсэн байна.

Украины арми Ямал болон Азов нэртэй онгоцод цохилт өгсөн гэж мэдэгджээ. Энэхүү цохилтыг Украины Агаарын цэргийн хүчний командлагч Микола Олещук “Тэнгэр далай хоёр нэг өнгөтэй. Нисгэгчид болон тэнгисийн цэргийн хүчинд амжилттай байлдааны ажиллагаа явуулсанд талархъя. Крым биднийх, хамтдаа ялалтын төлөө” гэсэн юм.

Хуурай газрын байлдаанд ОХУ давуу талтай байгаа. Харин тэнгисийн байлдаанд Киевийн хүчин Оросын Хар тэнгисийн флотод томоохон хэмжээний хохирол учруулж чаджээ.

Одоогийн байдлаар Хар тэнгисийн флотын 20 гаруй онгоц эвдэрч эсвэл сүйрсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл тус флотын гуравны нэг нь ажиллагаагүй болсон байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-25 22:59

Украйн ч гэж дээ.АНУ тэргүүтэй барууныхан гэвэл зохино.Орос хариуг нь барих бизээ.

Холбоотой мэдээ

Back to top button