Нийгэм мэдээ
Ослын улмаас Төв аймагт эмчлүүлж байсан иргэн нас барлаа

Гуравдугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машинтай мөргөлдсөн. Осол Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн "Ногоон дов” гэдэг газар гарсан бөгөөд хоёр тээврийн хэрэгсэлд нийт 41 иргэн явсан. Үүнээс автобусны үндсэн болон туслах жолооч маш хүнд гэмтсэний улмаас амиа алдсан.
37 зорчигч ГССҮТ-д хүргэгдэн ирж, 9 нь таван тасагт хэвтэн эмчлүүлж, зөөвөрлөх боломжгүй хоёр иргэн Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар өмнө мэдээлсэн.
Тэгвэл Төв аймагт үлдсэн хоёр иргэний нэг нь нас баржээ. Тэрээр тархи гавалын хүнд гэмтэл авч, ГССҮТ-өөс баг очиж хагалгаа хийгээд байсан юм.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангаж, тээврийн хэрэгслийн хурдыг байнга хянах хяналтын ажиллагаа байнга хийгдэж байх ёстой. Хайран хүмүүс. Арай ч дээ
Эмгэнэл илэрхийлье.Бид хэнэггүй тэнэг зангаа дор бүрдээ засахгүй бол мөхнө.
ХОНОЖ ХҮРЭХ ГАЗАР ӨДРӨӨР ТООЦОХООР Л ИЙМ БАЙДАЛД ХҮРЧ БАЙНА ДАА Ядрал,унталгүй амралтын зөв горимд орохгүй бол Өөр нөлөө байдаг л байлгүй
Монголын баялагийг гадгаш зөөж байж рострийн ажилчдаа онгоцоор тээвэрлэмээр юм. Хайран ч сайхан залуус минь амьдралын төлөө тэмцсээр. Цаг бусаар одсоор ядарсан цөхөрсөн монгол минь
Хаа хаанаа ХАРИУЦЛАГА АЛГА
ХАРИЖ ЯВААД ҮҮРД ОДОХ ГЭЖ
АЖИЛ ХИЙДЭГ ГЭЖ ҮҮ...
ЯЛАНГУЯА ТОМ ТЭРЭГНИЙ ЖОЛООЧ НАР ЗАМ ДЭЭР ЗҮГЭЭР Л ЗОГСЧИХНО ЭВДРЭЛ ГЭМТЭЛТЭЙ Ч ТЭМДЭГ ТАВИНА ОСЛЫН ГЭРЛЭЭ АСААНА ГЭЖ ЕР МЭДЭХГҮЙ БАЙНГА ДААЦ ХЭТРҮҮЛЭН АЧАА АЧИЖ ЗАМ ЭВДЭНЭ ...
ХАРИН ТИЙМЭЭ ЗАМ ГОЛЛОЖ ДАВХИНА, ГЭРЭЛ ШИЛЖҮҮЛЭХГҮЙ ХЭЦҮҮ ХЭЦҮҮ
Хүнд ажил хийдэг хүмүүсийн ар гэр ажлынх нь үед тайван байлгах Эхнэр гэж нэг яриад байдаг бол гэх мэт Ажлаа тайван хийх нөхцөл ар гэрээс болоод байгууллагын зүгээс ч байхгүй болгож байна аа Үглэж харааж загнаж байвал гайгүй байдаг гээд ойлгочихсон Удирдлагын мунхаглалыг яах юм бэ
Xeneggv apchaagvi ymnuud xvnii amidpald gai bolj bdg.
Онгоцоор гэмтэлд авчирч болоогүй юмуу хайран залуус
ЭВИЙДЭЭ ХӨӨРХИЙ ХЭНИЙГ Ч БУРУУТГАХ АРГАГҮЙ ОСЛЫН ШАЛТГААН ГАРАХААР ТОДОРХОЙ БОЛНО БИЗ
mashin bitii hel yvgan hvn haltirch unaad baisan zam nuli mus arail bsan shvv nvd halitram