Ханш нээх өдөр буюу пүрэв гарагт хилийн боомтууд амарна

Монгол, Хятадын "Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тэмдэглэл баяр наадам, өдрүүдээр хилийн боомтууд амардаг.
Ханш нээх нь тус хэлэлцээрийн амардаг тэмдэглэлт өдрүүдэд багтдаг. Тийм учраас дөрөвдүгээр сарын 4-ний пүрэв гарагт хилийн боомтууд амрах юм байна.
Ханш нээх гэдэг нь хаврын их улирлын доторх зургаан бага улирлын тав дахь нь бөгөөд сарны зурхайн ёсны хаврын дунд үед болдог. Харин аргын буюу нарны зурхайн ёсны дөрөвдүгээр сарын эхний өдрүүдэд тохиодог. Ханш гэдэг нь ээлтэй сайн гэсэн утгатай үг. Хятадууд энэ өдөр өөд болсон хүнийхээ нэрийг муутуу цаасан дээр бичээд үнсийг нь шатаадаг. Энэ нь өөд болсон хүний сүнсийг төрөлх нутаг, хөрс шорооноосоо холдуулж түргэн хүн болгон эргэн ирүүлэхийг бэлэгдсэн сайн үйл хэмээн үздэг аж.
2024 оны ханш нээх өдөр нь дөрөвдүгээр сарын 4-ний пүрэв гарагт тохиож байна.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнсийг нь сайн үатаагаад өайгаараа чи
Ханш нээх өдөр монголчууд яадаг ч үгүй зүгээр л аан гээд өнгөрүүлдэг хятадууд л сүйд болдог