Нийгэм мэдээ

Т.Бадамжунайн хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэх эсэхийг лхагва гарагт шийднэ

Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хуралдаан товлогдсон байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн 2604 дүгээр шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн 175 дугаар магадлалтай, Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Т.Бадамжунайгийн өмгөөлөгч Э.Эрдэнэхишиг, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Д.Бямба-Очирын өмгөөлөгч Б.Мөнхбат нарын гаргасан гомдлыг үндэслэн энэ сарын 17-ны өдөр /2024.04.17/ хянан хэлэлцэхээр болсон байна.

Эргэн сануулахад,

Улмаар Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арваннэгдүгээр сарын 3-нд хянан хэлэлцээд, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.

Прокуророос уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн эсэргүүцэл бичсэн боловч Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авахаас татгалзсан байдаг. 

Харин прокуророос анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхэд эсэргүүцэл бичиж хүргүүлсэн юм.

Тус эсэргүүцлийн дагуух хуралдааныг дээр дурдсанчлан энэ сарын 17-нд товложээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button