Нийгэм мэдээ

Э.Оюунболд 2019 оны шинжилгээний хариутайгаа маргаж, УДШ-д ханджээ

Э.Оюунболдыг арбитрын шүүхэд хандаж, барилдах эрхээ сэргээлгэх болсон тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл арбитрт биш Улсын дээд шүүхэд хандсан байна.

Ингэхдээ хамгийн анхны буюу 2019 оны шинжилгээний хариутай маргажээ. Түүнээс хойш Э.Оюунболд даруй хоёр ч удаагийн допингийн шинжилгээнд бүдэрсэн байдаг. Харин 2019 оны шинжилгээний хариуг эсэргүүцэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхэд хандсан байсан. Иймд 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө УДШ-д хандаж үзжээ.

"Допингийн эсрэг үндэсний төв"-ийн хувьд өдгөө Улсын бүртгэлийн маргаантай байгаа. Шүүхийн шийдвэргүйгээр тус төвийн бүртгэл, мэдээлэлд өөрчлөлт оруулсан. Улмаар допинг хэрэглэсэн бөхчүүд "Эрх зүйн чадамжгүй байгууллагын шинжилгээ ч хүчингүй" гэж маргах үндэслэл бүрдээд байгаа юм.

Ялангуяа спортын арбитрт хандсан М.Бадарчийн хувьд ийм үндэслэл баримталж буй.

Тэгвэл энэ асуудлаараа "Допингийн эсрэг үндэсний төв" Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэжээ. Иймд ямартай ч хэрэг хянан хэлэлцэх хугацаанд "Допингийн эсрэг үндэсний төв"-ийг бүртгэлийн асуудлаар нь далимдуулж, "Шинжилгээ нь хүчингүй" гэж үзэхээргүй болоод байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Del
Del
2024-04-19 10:05

Hog

Бөх сонирхдог
Бөх сонирхдог
2024-04-19 11:25

Ичээчээ Оюунболдоо

Зочин
Зочин
2024-04-20 17:09

Ичих юу байдаг юм. Нүд нь нүх болсон хахууль шантаажаар баяжих сэтгэлтэй арчаагүй хулгайч нарын явуулга шүү дээ. Өөрсдөө дийлэхгүй болохоор элдэв хулгайчуудтай эвсэж нэгнээ хорлож яваагүй хүмүүсийн хувьд нүгэл нүдээр нь л гарна шүү дээ.

Зочин
Зочин
2024-04-19 13:08

Болимоор юм.Хууль гаргах хэрэгтэй.Маргаад байгаа хүмүүс хатуу хян�##�тын дор өөрсдөө зардлаа гаргаж дахин шинжилгээ өгөх хууль батлав�##� энэ маргаад байгаа нөхөд нам болно доо. Ийм л хууль батлах хэрэгтэй .Монгол уламжл�##� зан заншилаа допингтой хутгаж зөвшөөрч огт болохгүй.Олимп дэлхийн тэмцээнд монгол оролцох боломжгүй болно.Монгол допинг зөвшөөрсөн орон гэсэн нэр зүүж огт болохгүй

Зочин
Зочин
2024-04-20 01:02

3 удаа давтан хэрэглсэн тэр 2019 оны шинжилгээгээр 4 төрлийн хүчтэй сэргээш тарилгаар хийсэнг тогтоосон өөрөө тэнэг хүн хуурч бга юм шиг шээс солигдсон гэж бүлтэрсэн

Холбоотой мэдээ

Back to top button