Улс төрийн мэдээ

"АН сонгуульд оролцоно. Х.Баттулгыг дэвшүүлж, С.Баярцогт, Б.Хурцыг жагсаалтаас хассан"

УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Хуралдааны дараа намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

Энэ үеэр Ардчилсан намын дарга Л.Гантөмөр "АН сонгуульд ороход бэлэн байгаа. Нэр дэвшигчдийг тодруулах ажлыг хийж, тавдугаар сарын 20-ны орой зарласан.

2016, 2020 оны сонгуульд АН ялагдсан. Энэ удаагийн сонгууль Монголын ардчилал байх уу үгүй юу гэдгийг шийднэ. Орон даяар “Бүтэн Монгол, бүрэн ардчилал” хөтөлбөр хийхээр бэлтгэж, улсаа бүрэн тойрсон. Үүгээр асуудлыг ойлгосон. Монголын хамгийн том асуудал бол авлига. Тэгэхээр авлигыг шийдэж чадах хүнийг сонгох ёстой. Үүний дараа үнийн өсөлт, ажилгүйдэл яригдана. Мөн монголчуудын хамгийн том асуудал бол өр болжээ. Өрийн эргүүлэгт орсон байна. Монголын ард түмнийг өрнөөс гаргаж чадах хүнийг сонгох ёстой.

Хоёр зүйл бий. Нэгт, тойрогт бол тойрогт өрсөлдөж чадах хүмүүсийг илгээсэн. Ингэхдээ дөрвөн удаагийн судалгаа явуулсан. Улмаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дэвшүүлж байна. Хэлмэгдсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг дэвшүүлж байгаа. Хуучин хүмүүсийн ихэнхийг хойш нь суулгасан. Шинэ залуу нэр дэвшигчдэд боломж олгосон гэдгийг хэлмээр байна.

126 нэр дэвшигчийн 102  нь цоо шинээр нэр дэвшиж байгаа.

Жагсаалтын хувьд салбар салбарын төлөөлөл орсон. Улс төрийн туршлагатай 4-5 хүн оруулсан байгаа. Гэхдээ ердөө 4-5. Бусад нь шинэ залуус.

Ингээд 20-ны өдөр шийдвэр гаргаж, намын даргын гарын үсэгтэй тогтоолыг 25-нд СЕХ-нд өгсөн. АН бол сонгуульд оролцоно, батламжаа авчихсан. Харин нэр дэвшигчдийн бүртгэл хянагдаж байгааг хэлмээр байна. Процессын ялгаа энэ” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Нэр дэвшилтэд асуудал гарсан гэж ойлгоод байна. Тийм юм болоогүй. Ноднин би хөдөө орон нутагт олон ажилласан. Ингэхэд С.Баярцогтын нэр олон сонсогдсон. Миний хувьд нэр цэвэр хүмүүсийг дэвшүүлнэ гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Тийм учраас би санал гаргаж, ҮБХ-ны гишүүдийн бараг 100 хувийн саналаар С.Баярцогтыг жагсаалтаас хассан гэдгийг хэлье” гэлээ.

Мөн Говь-Алтай аймгийн Засаг дарга, АН-ын гишүүн О.Амгаланбаатар “АН-ын ҮБХ-ны хурлыг өөрөөр илэрхийлж, тайлбарлаад байх шиг. Хурлын уур амьсгалыг сэтгүүлчид та бүгдээр дамжуулж монголчуудад хэлмээр байна.

Монголчууд шударга ёсыг хүсэж байна. Бидний бүх боломжийг хулгайлсан. Тэр нүүрсчид, Дубайн гэрээг хийсэн хүмүүсээс салах цаг ирсэн.

Ийм ч учраас С.Баярцогт, Б.Хурц тэргүүтнийг битгий дэвшүүлээч гэж хүссэн. Сонгон шалгаруулах хороо гэдэг бүтцэд С.Баярцогт орж, нэрээ жагсаалтын есөд бичээд орж ирсэн. ҮБХ-ны 500 гаруй гишүүд, ардчилагчид үүнийг эсэргүүцсэн. Заал тэр чигтээ орилж, чарлаж эсэргүүцлээ илэрхийлсэн. Түүний үр дүнд бүлэглэлийн эд эс болсон С.Баярцогт, Б.Хурц тэргүүтэн дэвшээгүй. Энэ бол ялалт. Дэвшсэн бол Монголын ард түмэн жагсах байлаа. ҮБХ-ны гишүүд тэр авлигачдыг зогсоож чадсан. Ес гэдэг бол Ерөнхий сайд гэдэг үгийн товчлол. Ийм байдлаар тэр хүн өөрийгөө бичиж орж ирсэн. Би маш эрүүл хурал болсон гэж бодож байна” хэмээлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн асуусан зарим асуултад хариулт өгөв.

-Л.Гантөмөр дарга аа, та өөрөө тойрогт очиж болоогүй юм уу. С.Цэнгүүн яагаад дөрөвт орж ирэв?

-Сонгууль бол шийдэл. Хэн намаа удирдаж ороод, ямар бодлого танилцуулж, ялалт байгуулах вэ гэдэг шийдэл. Сэтгэл хөдлөл биш. Жагсаалтад ардчиллын үзэл санааг тээгчид орох ёстой. Хоёрт, найман жил шийдээгүй асуудлыг шийдэх хүмүүс орох учиртай. Гуравт, яг нийгмийн төлөөлөл орох ёстой. Ийм зарчмаар хийсэн. 48 дотор улс төрийн туршлагатай 4-5 хүн л байгаа. Жишээлбэл, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал жагсаалтад орсон. Ер нь шийдэл гаргахын төлөөх жагсаалт болсон. Бид жагсаалтын ард нуугдахыг хүсээгүй. Залуусыг хамгийн дээгүүр тавихыг эрмэлзсэн. Залуус улс төрөөс холдохоор улс орон мөхөөд байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-05-27 13:22

Ардчилсан намыг хасая

Зочин
Зочин
2024-05-27 13:38

Атморын 26 настай боловсрол маруухан охиноор төр удирдуулж толгой дээрээ суулгахын төлөө танай намын нэрийг дугуйлах уу тэгээд. Түй май

Зочин
Зочин
2024-05-27 14:20
Reply to  Зочин

Яасан атаархуу юм чи

Зочин
Зочин
2024-05-27 14:14

Хурц Баасанхүү 2-ын �##�ин ч гарахгү э.хэн нь ч дэвшсэн ялгаагү

Зочи
Зочи
2024-05-27 14:15

Mai shu ulun namiin bugsnuudee yu hiisen ym be ene ulsad

irgen
irgen
2024-05-27 14:26

bayartsogt hyrts 2 devsheegui ch geh shig,toirogt oryylsan bna le sh de, ene gantumur ylaim tsaim hydl yarih yuma

Зочин
Зочин
2024-05-27 19:59

Жагса�##�т гэж ийм л хорлонтой Дурын хүн нь ороод ирнэ

Зочин
Зочин
2024-05-29 16:09

Ардчилсан нам анхнаасаа л буруу яваад байсын

Холбоотой мэдээ

Back to top button