УЛС ТӨРУлс төрийн мэдээ

НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 15 нь нэр дэвшиж, ажил нь эзгүйджээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 төлөөлөгчөөс 15 нь УИХ-ын 9 дэхь удаагийн ээлжит сонгуульд нэр дэвшжээ.

Тодруулбал, өчигдөр /2024.06.13/ НИТХ-ын ээлжит бус XX хуралдаан болсон ч, ихэнх нь ирээгүй аж. УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй төлөөлөгчид бүгдээрээ нийслэлийн тойрогт өрсөлдөж буй юм байна.

  1. Н.Батсүмбэрэл,
  2. Н.Алтаншагай,
  3. Ө.Сумъяабаатар,
  4. Н.Баярмөнх,
  5. Н.Баярчимэг,
  6. Ж.Алдаржавхлан,
  7. Х.Болормаа,
  8. М.Тулгат,
  9. Д.Бадарсан,
  10. Д.Энхтуяа,
  11. Т.Батцогт
  12. Д.Гантулга,
  13. П.Наранбаяр,
  14. П.Ганзориг,
  15. Д.Пүрэвдаваа нар дэвшсэн байна.

Нэр дэвшиж буй 15 төлөөлөгчөөс зургаа нь дүүргийн Засаг даргын алба хашиж буй.

Хуралдааны ирц тааруу байснаас төлөөлөгч Б.Эрдэнэсүх “Цаашид НИТХ яаж хуралдах вэ. Тэднийг УИХ-ын сонгуулиар гаргачих гээд бусад нь бас дагаад далдганаад явж байна. Иймэрхүү ирц муутай хуралдах юм бол НИТХ тарах уу" хэмээсэн байна.

НИТХ нийслэлийг бодлогоор хангах ёстой, шийдэл гаргадаг байгууллага. Гэтэл одоо асуудал шийдэх биш ихэнх нь сонгууль хөөгөөд явж буй дүр зурагтай. 45 төлөөлөгчөө удирдан зангидаж, ажлаа явуулах учиртай Ж.Батбаясгалан ч энэ өдрүүдэд юу бодож суудаг бол. НИТХ-д шийдэх олон асуудал бий. Хамгийн эхнийх нь цаг үетэй холбоотой үер, усны асуудал. Энэ жилийн гэнэтийн асуудалд бэлэн үү. Өнгөрсөн зуны гашуун сургамж бидэнд бий.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-06-14 11:09

Угаасаа нийслэлийн ажил гэж МАН+АН-ийн авлигчин хулгайчуудын б�##�гаар он удаан жил нохойн баас шиг л байгаа ш дээ!

Зочин
Зочин
2024-06-14 14:41

өдөр тутмын төрийн ажил биш дээ, эзгүйрхээд байхдаа яахав дээ

Холбоотой мэдээ

Back to top button