СПОРТ

Хөлбөмбөгийн хамгийн бага насны аваргаар Дэрэнгийн хөвгүүд тодорлоо

Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг хамгийн бага насны ангиллын Грассрүүтс УАШТ-ий 10 насанд нийт 36 багийн 597 тоглогч өрсөлдөж аваргуудаа тодруулаад байна.

Тэмцээнд нэг ч ялагдалгүй өндөрлүүлж тэмцээний турш хамгийн олон гоолыг оруулсан Ч.Төрбөлд дасгалжуулагчтай Дэрэнгийн хөвгүүд аваргалсан бөгөөд удаах байр мөнгөн медалийг Футзалын 10 хүртэлх насны аваргаар тодроод байсан Хангарьдын хөвгүүд хүртлээ.

Сүүлийн жилүүдэд академийн хөгжилдөө онцгой анхаарал хандуулаад буй Улаанбаатар клубийн өсвөрийн академи хүрэл медаль хүртэж, тусгай байрыг BCH Лионсын хөвгүүд тус тус эзэллээ.

Уг Грассрүүтс насны тэмцээн нь хөлбөмбөгийн спортод хайртай болгож, хөлбөмбөгөөс мэдрэх аз жаргалыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой бөгөөд ирээдүйн тамирчдын суурийг бэлдэж буй тэмцээн билээ.МХБХ-ны зүгээс охид хөвгүүдийн U11 U12 насны ангиллын тэмцээний бэлтгэл ажилдаа ороод байна гэж МХБХ-ноос мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button