УЛС ТӨР

С.Чинзориг: “Капитал” банкны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019.12.03/ мэдээлэл хийлээ.

ХНХ-ын сайд С.Чинзориг, “Сүүлийн үед нийгэмд Нийгмийн даатгалын сангийн мөнгийг Капитал банканд байршуулсан холбоотой асуудал газар авсан.Би 2017 оны аравдугаар сарын эхээр ХНХ-ын сайдаар томилогдсон. Мөн оны арваннэгдүгээр сарын байдлаар Капитал банканд Нийгмийн даатгалын сангийн 228.1 тэрбум төгрөг байршсан байсан. Үүнээс 20 тэрбум төгрөг нь хадгаламж хэлбэрээр байршиж байсан. Мөнгөн хөрөнгийг 2013-2017 оны хооронд тус банканд байршиж байсан. Миний бие сайдын ажлыг хүлээж авахдаа нэг ч төгрөгийг нэмж байршуулаагүй, гэрээ байгуулаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.  2017 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн байдлаар хадгаламжийн гэрээ дуусаж, 79 тэрбум төгрөгөө авах хүсэлт тавихад банкны санхүүгийн байдал тааруу хэмээн мөнгөө авч чадаагүй. Гэрээгээ цааш сунгахгүй гэж явсаар нэлээд хугацаа алдсан. Харин 2018 оны эхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу Н.Номтойбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч гэрээг есөн сараар сунгасан. Үүний хугацаа 2018 арванхоёрдугаар сард дууссан. Дахиж сунгаагүй. Өр барагдуулах явц удаан байна. Монголбанкны Ерөнхийлөгчтэй өчигдөр уулзсан. Ингэхэд үндсэн хөрөнгийг барьцаалж, нийгмийн даатгалын сангийн өрийг барагдуулах хувилбарын талаар ярилцсан. Нэг асуудал үүсээд байгаа нь Капитал банкны удирдлагуудад прокуророос эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул үндсэн хөрөнгийг хөдөлгөхийг түр хугацаанд хязгаарласан. Хэрвээ үндсэн хөрөнгөөс өр барагдуулахаар болбол зах зээлийн үнэлгээ, чанарыг сайтар тодорхойлох шаардлагатай. Капитал банканд Нийгмийн даатгалын сангийн 105 тэрбум төгрөг бий. Цаашид нийгмийн даатгалын сангийн мөнгийг Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах байдлаар арвижуулах чиглэлээр ажиллах шийдэлд хүрээд байна. Ингэвэл хүү нь тодорхой хэмжээгээр буурахаар байгаа. Гэхдээ хүүгийн орлогын хойноос хөөцөлдөх биш, сангийн мөнгө эрсдэлгүй байх ёстой” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Sanal
Sanal

tegvel ul hodloh horongiig ni mongondoo suutgaj avaad jadaj niigmiin daatgaliin gazar maani shine baishin barihgui, mon turees tolohgui oorsdiin ul hodlohtei bolj avah heregtei

LesOrdiff
LesOrdiff

Viagra A Vendre Montreal Cialis Prix Public Where Can Ibuy Ivermectin For Humans [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Acquistare 120mg

LesOrdiff
LesOrdiff

Female Cialis Samples http://buyciallisonline.com/# - cialis Propecia Coupon Cialis Where To Purchase Chat Lagyl

Холбоотой мэдээ

Back to top button