СПОРТ
Монголын шатарчид блиц болон рапидын багийн ДАШТ-д оролцоно
Казахстан Улсын Астана хотноо наймдугар сарын 1-6-ны хооронд блиц болон рапидын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Уг тэмцээнд эх орноо төлөөлөн багийн төрөлд анх удаагаа оролцохоор манай шатарчид Казахстан Улсыг зорилоо.
Монголын багт их мастер С.Билгүүн, олон улсын мастер М.Амилал, олон улсын мастер Ү.Агьбилэг, дэлхийн шатрын холбооны мастер С.Чингүүн, кандитат мастер Б.Мөнгөнзул болон шатарчин А.Эрхэмбаяр нар багтаж байна.
Дэлхийн шатарчдыг тэргүүлэгч, чансааны номер нэг Магнус Карлсен, дэлхийн аварга Дин Лирэн гэх мэт шилдэг шатарчидтай өрсөлдөх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.