Нийгэм мэдээ
Сэрэмжлүүлэг: 29 настай эмэгтэй Туул голд живж, амиа алдлаа
Туул голд 29 настай эмэгтэй живж, нас баржээ.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хорооны Маршлын гүүрний баруун талд “Туул” голд нэг хүн живж байна, урсаад явж байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 07-ны өдрийн 11:58 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 12:23 цагт очиж иргэн Б/29 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг эхлүүлж Маршалын гүүрнээс баруун зүгт 1 км зайд модонд гацсан байдалтай байсныг 15:50 цагт олж, цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯАЧИХАВАА ХӨӨРХИЙ ЯАНАА ЯМАР ОЛОН ИРГЭД МААНЬ УСАНД ОСОЛДОЖ БАЙНАА УСНЫ ЭРГҮҮЛҮҮДИЙГ САЙН АЖИЛЛУУЧЭЭ МАРШАЛЫН ГҮҮРНИЙ БАРУУН ТАЛД БАЙГАА ХООЛ ЗАРДАГ ХҮМҮҮСИЙГ ХӨӨГӨӨЧЭЭ ТЭНД МАШ АЮУЛТАЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЧИХЭЭД БАЙНА ШҮҮ ДЭЭ НЯМБААТАРАА ЧИ ХУДЛАА ПОПОРООД ЯВЖ БАЙХААР ТЭДНИЙГ ХӨӨГӨӨЧЭЭ АРАЙ ХЭТЭРЛЭЭ АЯГҮЙ БОЛ ТЭНД ХУУШУУР ИДЭЖ ХӨӨРХИЙ ГЭДЭС НЬ ЭВГҮЙРЭХЭЭД БУРГАСАН ДУНД ОРООД ИНГЭЧИХЛЭЭ ХАТАН ТУУЛ ИЖИЙ МИНЬ ӨРШӨӨ ТАНЫГАА ШҮТЭЖ ХҮНДЭЛЖ АРИУН РАШААНААР ЧИНЬ УНДААЛСААР ИРСЭН НҮГЭЛТ БИДНИЙГЭЭ ӨРШӨӨЖ ҮЗЭЭРЭЙ.
Ийм тохиолдолд нисдэг тэргээ явуулж болдоггүй юм байхдаа. Дан нас барсан хойно нь олж цагдаад хүлээлгэн өглөө гэж мэдээлэх юм.