Нийгэм мэдээ

Улаанбурхны 8 тохиолдол илэрсэн Баян-Өлгий аймаг руу зорчихгүй байхыг анхаарууллаа

Манай улсад улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол долоодугаар сарын 30-нд бүртгэгдсэн. Үүнээс хойш ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ зэрэг холбогдох газрууд шаардлагатай арга хэмжээг авч ажилласаар байгаа.

Гэвч Эрүүл мэндийн яамнаас хамгийн сүүлд өгсөн мэдээллээр наймдугаар сарын 22-ны байдлаар Баян-Өлгий аймаг улаанбурханы найман тохиолдол шинээр илэрч, нийт тохиолдлын тоо 12 болсон байна.

Сэжигтэй тохиолдлын тоо өсч байгаа учир шат, шатны бүх эрүүл мэндийн байгууллагуудад тандалтын багийг ажиллуулж эхэлсэн. Мөн Баян-Өлгий аймаг руу хоёр дахь удаагаа зөвлөн туслах багийг явуулжээ.

Түүнчлэн тус аймагт бүртгэгдсэн тохиолдлуудын ойрын хавьтлуудыг 86 хувьтай вакцинжуулжээ. Одоогоор Улаанбурханы товлолын вакцинд хамрагдаагүй 1500 хүүхэд, жирэмсэн эхчүүд, 0-9 сартай нярайн судалгааг гаргасан байна.

ЭМЯ-наас Баян-Өлгий аймгаас болон баруун аймгуудаас орж ирж байгаа хилийн шалган нэвтрүүлэх байрууд, Алтай таван богд руу явж байгаа аялагчдад зөвлөмж өгч халдварын голомтот бүс рүү иргэд аль болох зорчихгүй байхыг анхааруулж байна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Казахстанаас ирсэн хүнээс анх улаан бурхан илэрсэн юм чинь голомт тэнд байна гэсэн үг. Баян өлгий ч мөн тэндээс авсан байх магадлалтай. Аймгаас орж гарахыг бүрэн хааж байж л орон даяар тархахаас сэргийлнэ

иргэн
иргэн

ХӨЛ ХОРИО ТОГТОО ГЭЖ БИ ХЭЛСЭН БАЙХАА БАЯНӨЛГИЙТЭЙ ХИЛЛЭДЭГ ХИЛИЙН БООМТУУДАА ХААГААЧЭЭ БҮХ ҮҮРЭН ТЕЛЕФОНЫ АНТЕНУУДЫГ УНТРАА ХАРИЛЦААГ ХОЛБООГ ТАСАЛ.ХАСАГНУУДАА АМЬ АМИА БОДООРОЙ КАЗАА САЙН ИДЭЭД АСАУ КУЛЬТАЙ ЗЭРЭГ АРХИА САЙН УУ? ОЙРЫН ХЭД ХОНОГТОО ЭНЭ ХАЛДВАР НАМЖТАЛ БАВАА ШАВААГАА ЗОГСОО

Холбоотой мэдээ

Back to top button