"Улаанбурханы тохиолдол нэмэгдээгүй, вакциндаа хамрагдацгаая"
Манай улсад өнгөрсөн долоодугаар сард улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн хоёр, улмаар Баян-Өлгий аймагт 8, Улаанбаатар хотод 4 тохиолдол илэрсэн. Мөн улаанбурханы вакцины нэмэлт дархлаажуулалтыг орон даяар эхлүүлж, бүх насныхан хийлгэхийг ЭМЯ, НЭМҮТ-өөс уриалж байгаа.
Улаанбурхан өвчний тохиолдол, тархалт нөхцөл байдлыг ХӨСҮТ-өөс тодруулахад "Улаанбурхан өвчний тохиолдол нэмж бүртгэгдээгүй. ЭМЯ-аас улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгч байгаа. Дархлаажуулалтын тухайд 0-2 насанд товлолт вакцинд хамрагдаагүй бол 5 хүртэлх насанд нөхөж хийлгэх боломжтой. Мөн уг өвчнөөр огт өвдөөгүй эсвэл өвдсөнөө мэдэхгүй байгаа бусад насныхан вакцинд хамрагдах нь зүйтэй гэж уриалж байгаа" гэлээ.
Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгэснээр I тун 93 %, II тун 97 % дархлаа тогтоох бөгөөд хүүхдэд ӨЭМТ-үүдээр, бусад насныханд ХӨСҮТ-д үнэ төлбөргүй дархлаажуулж байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.