Нийгэм мэдээ
Согтуудаа бусдыг хутгалаад зугатаасан этгээдийг илрүүллээ
Бусдыг хутгалж, хэргийн газраас зугтаасан этгээдийг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна. Өчигдөр буюу 09 дүгээр сарын 11-ний өдөр “22-ын товчооны Сансар худалдааны төвийн ойролцоох хашаанд хүнд хутгалуулчихлаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын I хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад 42 настай “М” нь согтуурсан үедээ 35 настай “М”-той маргалдаж хэвлий хэсэгт нь хутгалж, хэргийн газраас зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлжээ.
Иймд иргэн архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байж, уур бухимдлаа тэвчин, бусдад хүндэтгэлтэй хандаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй гэж ЦЕГ-аас сэрэмжлүүллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.