НИЙГЭМ

Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлаар "электрон жаал" Э.Энхпүрэвийг томилжээ

Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлаар Э.Энхпүрэвийг томилжээ.

Тэрбээр, Монгол Улсын хамгийн өндөр IQ-тэй хүүхдээр шалгарч, 13-тайдаа их сургуульд элсэж, 21 насандаа докторын зэрэг хамгаалсан.

"Электрон жаал" нэрээр танигдсан түүний хувьд 2005 онд "Ес-Эрдэм" сургуулийг байгуулж, 2016 оноос хүүхдүүдийн математик болон англи хэлний хичээл хоцрогдлыг арилгах suraad.mn платформыг амжилттай хөгжүүлж яваа. Мөн 2024 оны УИХ-ын сонгуулийн Ардчилсан намын жагсаалтын 27-д бичигдэж, улс төрийн карьер эхлүүлж буйгаа мэдэгдсэн.

Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС) нь Монгол Улсын Засгийн Газрын 1993 оны 12-р сарын 24-ны өдрийн 192 дугаар тогтоолоор байгуулагдаж, мөрдөгдөж байгаа хууль тогтоомж болон холбогдох дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна. Тус сан шударга ёс, ил тод байдлыг эрхэмлэн, олон улсын жишигт нийцсэн ахисан түвшний бүтээлч судалгааг тогтмол санхүүжүүлэх замаар Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эрдэнэ
Эрдэнэ

Зөв сонголт

Зочин
Зочин

Энэ залууг боловсролын салбарт их юм хийнэ гэж итгэж байгаа

Зочин
Зочин

энэ бас яадаг сан бэ? 1993 оноос хойш хичнээн төсөл ямар зардлаар санхүүжүүлээд, ямар үр дүн гарсан бэ? хэдэн ажилтан, яг юу хийдэг... бидний татвараар санхүүждэг гээд л бодхоор хэцүү юмаа

Баска
Баска
Reply to  Зочин

Бид гэдэг ч эзэн биегүй л дээ яг өөрөө хичнээн хэмжээний татвар төлсөн бол

Лхагва гарагийн зочин
Лхагва гарагийн зочин

Зөв шийдвэр. Таалагдлаа.

Холбоотой мэдээ

Back to top button