Нийгэм мэдээ

МУГТ Б.Баасанхүүгийн нэрэмжит жүдо бөхийн өсвөрийн тэмцээн Хөвсгөл аймагт болно

Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл хамтран Олимпын мөнгөн медальт, МУГТ Б.Баасанхүүд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг энэ сарын 19-21-ий өдрүүдэд Мөрөн хотод зохион байгуулах аж.

Энэ үеэр тамирчдын техник, ур чадварыг дээшлүүлэх, жүдо бөхийг хөгжүүлэх зорилгоор Олимпын мөнгөн медальт, МУГТ Б.Баасанхүүгийн нэрэмжит өсвөрийн жүдо бөхийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Б.Баасанхүү 13 наснаасаа эхлэн жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд "Парис-2024" Олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж  Монгол Улсын Гавьяат тамирчин болсон юм.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-17 06:11

Учиргүй магта�##� урамшуул�##� хүүхдийг эвдэхвий дээ. Тохиолдлууд цөөнгүй бий шүү. Тухайн хүний ухамсар мэдэж дээ...

Холбоотой мэдээ

Back to top button