Шүүх Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын хэргийг "Нүүрснийх байгаагүй" гэж мэдэгдсэн нь эргэлзээ дагууллаа
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв (2024.09.12) гарагт Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох хэргийг хэлэлцсэн.
Улмаар "Эрдэнэс тавантолгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн хорих ялыг гурван жил есөн сар, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы хорих ялыг хоёр жил зургаан сар болгож, бууруулсан.
Мөн шүүгдэгч Б.Отгонжаргалыг цагаатгасан.
Энэ бол "нүүрсний" гэх тодотголтой асуудлын хүрээнд хамгийн түрүүнд, тодорхой хэлэлцэгдсэн хэрэг. Атал Давж заалдах шатны шүүхийн албан мэдээний төгсгөлд,
"Тус хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй, энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй болохыг тэмдэглэж байна" гэж бичжээ.
Өөрөөр хэлбэл, Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэрэг нүүрснийх биш, анхнаасаа байгаагүй гээд хэлчихлээ.
Угтаа Т.Аюурсайханыг нүүрсний хэрэгт холбогдсон учраас УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах шийдвэр гаргасан. ЭТТ ХК-ийг удирдаж байсны хувьд Б.Ганхуяг мөн шүүгдсэн.
Гэвч шүүх тэднийг нүүрстэй холбоотой асуудлаар шүүгдээгүй гэж хэзээ хойно ингэж мэдэгдсэн нь анхаарал татав. Нүүрс биш бол тэд ямар хэргээр ял авчихсан болж таарах вэ.
Хэвлэлд олонтой бичсэн үндэслэл бол, Б.Ганхуяг ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал байхдаа үндэслэлгүй хөрөнгөжиж, хахууль авсан гэдэг нь. Тэгвэл, Давж заалдах шатны шүүх Б.Ганхуягийн "Үндэслэлгүй хөрөнгөжсөн" гэдэг үндэслэлийг хэрэгсэхгүй болгочихсон байна. Т.Аюурсайханыг бол Б.Ганхуягтай хамтрах замаар мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн юм. Тэр мөнгүүд нь "Эрдэнэс Тавантолгой" ХХК-иас буюу нүүрснээс л улбаатай.
Прокурорын байгууллага анх Б.Ганхуягийг "Хөрөнгө нь нэмэгдсэн шалтгаанаа тайлбарлаж чадаагүй" гэж буруутгасан байдаг. Анхан шатны шүүх ч мөн ижил. Гэтэл давж заалдах шатны шүүх дээр Б.Ганхуяг үндэслэлгүй хөрөнгөжсөн шалтгаанаа тайлбарлаж чадсан болж таарав уу.
Дээрх мэтчилэн Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарыг шударга шүүв үү гэдэг эргэлзээ үүсээд байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ХОЁР МАНГАР БАЦААНУУД АХ НАРТАЙГАА БЯЛУУГАА ХУВААЛЦСАНГҮЙ ӨӨРСДӨӨ ШААЧИХАЖ ТЭГЭЭД ТАВГААН ДОЛООГООД ӨӨРСДӨӨ ЗАЛГИНГУУТ АХ НАР НЬ ШҮЛСЭЭ САВИРУУЛАН ХАРЖ БАЙГААД ТАВГААН ДОЛООНГУУТ НЬ ЗЭВҮҮ ДУРГҮЙ ХОЁР НЬ ЗЭРЭГ ХҮРЭЭД АА ТА МУУ ХОЁР ХУВЬ ӨГДӨГГҮЙ ГЭНЭЭ НЭГ ХУДАГТ АЦЫГ ЧИНЬ ГОЗОЙЛГОНО ГЭЭД АВААЧААД ХИЙЧИХЭЖ.ХӨӨРХИЙ ГАНХУЯГ БОЛБОЛ ЖИНХЭНЭ НЭГ ХУДАГТ АЦ НЬ ГОЗОЙЧИХСОН ИХ ӨРӨВДМӨӨР БАЙГАА ГЭСЭЭН НЭГИЙГЭЭ ЯАХ ГЭЖ ИНГЭЖ БАЙДЫН АДИЛХАН Л БҮГДЭЭРЭЭ ШИЛДЭГ ХУЛГАЙЧ НАР БАЙЖ БААБАР НЭГЭНТЭЭ ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧАА БАРИАРАЙ ГЭЖ ЧАНГА ОРИЛДОГ ГЭЖ УЛИГЛАСАН ЭНЭ ҮНЭНИЙ ОРТОЙ ШҮҮ.
Тохироо хийсэн байх. Жинхэнэ эздийг зарлахгүй
Энэ 2 нүүрсний хулгайн тухай юу ч яриагүй, ер нь нүүрсний хулгайд оролцоогүй юм болж бна уу ? Тэхээр нүүрсний хулгай гэж юм ерөөсөө байгаагүй, байхгүй л болж явчлаадаа. Эцэст нь Оюук баахан хүн гүтгэсэн л болж таарах уу, яахав ?!
Нүүрс хулгайлаагүй, нүүрсний хөрс хуул�##�таас хувь авсан гэж ганхуягт ял өгсөн.
Новшнуудыг яах вэ таминь ээ
ЭНЭ БҮХНЭЭС АНЗААРААД БАЙХАД, МӨН НҮҮРСНИЙ СОНСГОЛ ДЭЭР ЯРИГДСАН АСУУДЛУУДЫГ ДҮГНЭХЭД ЖИНХЭНЭ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧУУД ОДОО ДЭЭР БАЙГАА, БАТТУЛГА, АМАРБАЯСГАЛАН, СУМЪЯАБАЗАР, САНГИЙН САЙД ЖАВХЛАН ГЭХ МЭТ. ЭНЭ МЭТИЙН НӨХДҮҮД ӨӨРСДӨӨСӨӨ �######�УУЛАХ ГЭЖ ХЭРЭГ ЗАХИАЛСАН БАЙНА, ПРОКУРОР МЭДЭЭЖ ДОХИОГООР Л ХӨДӨЛНӨ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭР НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ГЭЖ СЭВҮҮЛЖ АРД ТҮМНИЙ ТАРХИ УГААСАН, ХАРИН ШАЛГАЛТЫН ЯВЦАД НОТЛОХ БАРИМТ ОЛООГҮЙ ЮМ БАЙНА Л ДАА, НҮҮРСТЭЙ ХАМААГҮЙ БОЛОХЫГ Ч ТОГТООЖ, ҮҮНИЙГ ШҮҮХ НЬ Ч БАТАЛЖЭЭ. НЭГЭНТ АРД ТҮМЭНД НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧУУД ГЭЖ ЗАРЛАСАН ТУЛ ЯЛЛАХААС ӨӨР ГАРЦГҮЙ БОЛСОН. ИНГЭЭД ЯМАР Ч ХАМААГҮЙ ЯЛ ТУЛГААД ХОРЬСОН БАЙНА. ИНГЭСНЭЭР, ЭНЭ ХЭРЭГ УЛС ТӨРИЙН ЗОХИОМОЛ ХЭРЭГ БОЛЖ ТААРЛАА
УДАХГҮЙ ОЮУН-ЭРДЭНИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ЦАГ ИРНЭ !