НИЙГЭМ
Нийслэлд 616 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгогджээ
Он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 9102 өрхөд нийт ипотекийн зээл олгогдоод байна. Үүний 4784 өрх нь Улаанбаатар хотод буюу 616 тэрбумын зээл олгогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 151 хувиар өссөн үзүүлэлт аж.
Харин орон нутагт 4318 өрхийн 443 тэрбумын зээл олгогдсон нь өмнөх жилийнхээс 301 хувиар өссөн дүн юм. Цаашид ипотекийн зээлд хамрагдах өрхийн тоог нэмэх хуримтлалын сангаас орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт Монголбанкаар дамжуулан хөрөнгө оруулахаар заасан. Иймд хөтөлбөрийн хүрээнд олгох санхүүжилт нэмэгдснээр хөтөлбөрийн зээл олголт хоёр дахин нэмэгдсэн байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.