Нийгэм мэдээ

ФОТО: Энэ онд 162 км автозам засаж байна

Нийслэлээс автозамын түгжрэлийг бууруулахаар 10-аас дээш насжилттай гол гудамж замуудыг шинэчилэн, өргөтгөлийн ажлыг эхлүүлээд байна. 

Өнгөрсөн онд 13 байршилд 18.5 км замыг засаж байсан бол энэ онд 87 байршилд 162 км автозамыг шинэчлэхээр ажиллаж байгаа нь өмнөх жилээс долоо дахин өссөн үзүүлэлт юм. 

Одоогийн байдлаар 87 байршлаас 30 байршлын 40.27 км замыг бүрэн шинэчилж дуусаад байна. 

Түүнчлэн нийслэлд түгжрэл хамгийн их үүсгэдэг байршлуудын замыг дөрөв болон зургаан эгнээтэй болгож, Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц байгуулах ажлыг эхлүүлсэн. Үүний хүрээнд Таван шарын нүхэн гарц ашиглалтад орсон байна. Харин Геологийн төв лабораторийн уулзвар болон “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул ОУХ төвийн баруун урд талын 4 замын уулзвар гэсэн байршлууд дахь нүхэн гарцыг 11 дүгээр сард дуусгахаар ажиллаж байна.

Мөн энэ жил Яармаг-Нэгдүгээр хорооллыг холбосон 391 метр урт гүүрийг ашиглалтад оруулахаар бэлтгэж байна

Эдгээр бүтээн байгуулалтын шийдэл нь автомашин ихээр зорчдог хэсгүүдийн зам тэлж, түгжрэл буурна гэж тооцоолж байгаа юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2024-09-20 08:50

НЭГ ХЭСЭГ ЛУЙВАРЧИД НЬ ХЭСЭГ АВИЛГАЧИДТАЙ НИЙЛЖ 3 ЖИЛ ХҮРЭХГҮЙ НАСТАЙ ЗАМ НЭРТЭЙ ХАЛТУУР ХИЙЖ МӨНГӨ ИДНЭ.. ӨӨР НЭГ ХЭСЭГ ЛУЙВАРЧИД НЬ ХЭСЭГ АВИЛГАЧИДТАЙ НИЙЛЖ 3 ХҮРЭХГҮЙ НАСТАЙ ЗАСВАР НЭРТЭЙ ХАЛТУУР ХИЙЖ МӨНГӨ ИДНЭ. ИНГЭЭД 3 ЖИЛ ТУТАМ .....

Холбоотой мэдээ

Back to top button