"Өнөр" сургуулийн нярав, үйлчлэгч нар хичээлийн байрандаа түрээсээр амьдарч байжээ

Шударга бус явдалтай тэмцсэн "Өнөр" сургуулийн багшийг ажилд нь буцааж авчээ.
Тодруулбал, СХД-ийн "Өнөр" сургуульд хууль бус үйлдлүүд ихээхэн байгааг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг чуулган дээр асуулга болгож хөндсөний дагуу холбогдох яамд төлөвлөгөөт бус шалгалт хийжээ.
Шалгалтаар тус сургуульд ёс зүйн дэд хорооны гишүүдийг томилохдоо хамт олноос санал авдаггүй, хичээлийн байранд нярав, үйлчлэгч нар нь түрээсээр амьдардаг, ээлжийн амралттай бага ангийн багшийг ажлаас нь халсан, нярав нь заалны түрээсийг бэлнээр болон хувь дансаар авдаг зэрэг олон зөрчил илэрчээ.
Тиймээс тус сургууль дээр халсан багшаа эргүүлэн ажилд нь авах, сургуулийн дансанд дутуу төвлөрүүлсэн мөнгийг нөхөн төлүүлэх, бусад зөрчлийг арилгах үүрэг өгөхийн зэрэгцээ торгуулийн арга хэмжээ авчээ.
Б.ХАШ-ИЛД



















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Том хэргүүдээ дарах гэж шал хэрэггүй юм оруулдгаа больчихоо, Ядарсан байргүй үйлчлэгч, нярав ажилдаа ойр түрээслэж бно шүү,
Tsalin baga amrah arggui bolood bolomjoroo tureeslesen bailguide
Юун сүртэй юм бэ ямар хүн алчихсан бишдээ авилга авсан биш гай л байна шдээ
Аймшигтай гэмт хэргий шинжтэй үйлдэл сургуулиудад газар авчээ, анхааралдаа аваарай засгийн газрынхаан, бусад сургуулиудад асуудал илэрхийг хүлээлгүй шалгалт оруулаарай Оюун Эрдэнээ!!!
Түрээслэж амьдарсан нярав,үйлчлэгч нарт юуных нь буруу байгаа юм бэ.өмхий хотын чинь шавар тагзнууд ямар үнэтэй билээ.Боломжитой байсан бол өөрийн орон гэртээ болоод сэтгэл амар байх байсан байлгүй дээ.
1
1
Бүгд хулгайч сэтгэхүйтэй, чаддаг чаддагаараа л хулгай хийх юм