Улс төрийн мэдээ

Э.Одбаяр: В.Путины айлчлалын талаар ярьж байгаа хүн энд алга

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцсон. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр цахим орчинд ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалаас үүдэн яригдаж буй асуудалтай холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Олон улсын манай улсад хандаж байгаа хандлага яг хэвээрээ. Ямар ч өөрчлөлт байхгүй. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын талаар ярьж байгаа хүн энд алга. Манай улсын Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлт тавиад уулзалтынхаа үеэр мөнхийн хөрш ОХУ-ын Ерөнхийлөгчийг Монгол Улс хүлээн авсантай холбоотойгоор ингэлээ, тэглээ гэх агуулгатай ямар ч уулзалт болоогүй. Энд тэрнээс илүү том сэдэв яригдаж байна. Энхийн төлөө эв санаагаа нэгтгэж, эв санаагаа нэгтгэж, хөгжлийн хөтөлбөрүүдээ яаж хэрэгжүүлэх юм гэдэг асуудал дээр хоорондоо ярилцаж, хэлэлцэж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79-р чуулганы үеэр манай улсад үл итгэсэн, үл тоосон, ямар нэг байдлаар шахалтад оруулсан зүйл гараагүй. Харин ч улс орнуудын зүгээс хоёр талын уулзалт хийх хүсэлтийг олноор ирүүлсэн. Энэ жил манай талтай уулзах хүсэлт дийлэнх байгаа тул бид өөрсдийн төлөвлөсөн уулзалтуудаа хийх цаг зав хүрэлцэхгүй байх асуудал гарч байна” гэлээ. 

Д.Жаргалмаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button