НийгмийнНийгэм мэдээ

Онон голд осолдсон 55, 58 настай хоёр эрэгтэйг хайж байна

Онон голд осолдсон хоёр иргэнийг хайж байна.

Тодруулбал, Хэнтий аймгийн Батширээт сум Онон багийн “Өгөөмөр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 218 км, сумын төвөөс хойд зүгт 30 км/ 09.17-ны өдрийн 17:00 цагийн орчимд Батширээт сумаас “Өгөөмөр” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан  "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашины жолооч Б/66 настай, эрэгтэй/, зорчигч И /58 настай, эрэгтэй/ нар "Онон" голын дээд гүүрээр гарч явахдаа голын ус руу унаж, автомашинтайгаа живсэн.

Зорчигч /58 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг 09.18-ны өдрийн 09:50 цагт хүлээн авсан. Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Мөн Хэнтий аймгийн Баян-Адарга сум Адарга багийн "Уртын-Улиас" гэдэг газар /аймгийн төвөөс  зүүн хойд зүгт 160 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/ Иргэн М нь 09.08-ны өдөр суудлын автомашинтайгаа гэрээсээ гараад сураггүй алга болсон, "Онон" голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 21:00 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид иргэн М /55 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button