Тойм, анализУЛС ТӨР

Ж.Батсуурь, Ц.Даваасүрэнгийн хүнийг халж, оронд нь сонгуульд ялагдаж, авлигын хэрэгт холбогдсон Т.Пүрэвхатаныг томилов

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар томилогдон ажиллаж буй УИХ-ын гишүүн Ж.Батсуурь барилгын салбарын өндөр албан тушаалуудад АН-аас сонгуульд нэр дэвшээд унасан хүмүүсийг томилоод буй. 

Тодруулбал, УИХ-ын 6 дугаар тойрог буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт АН-аас нэр дэвшээд, унасан С.Төмөрхүүг Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр,  Т.Пүрэвхатаныг Барилгын хөгжлийн төвийн даргаар томилсон.

Уг нэр дэвшигчид Зүүн бүсэд МАН-аас нэр дэвшсэн Л.Оюун-Эрдэнэ, М.Бадамсүрэн, У.Отгонбаяр, Л.Соронзонболд, М.Ганхөлөг, П.Анужин нар болон АН-аас нэр дэвшсэн Ш.Бямбасүрэн, Э.Төмөрбаатар, Н.Ганибал, Д.Балдан, Ш.Батдэлгэр нартай  өрсөлдсөн юм.

Дээрх томилгооноос Ц.Даваасүрэнгийн хүн болох Барилга хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаагийн буулгаж, Т.Пүрэвхатаныг даргаар томилсон нь илүүтэй анхаарал татаж байна.

Ц.Даваасүрэнгийн далд авлигын хамтрагчийг халж, Ж.Батсуурь газрын хэрэгт холбогдсон ч гаваа найзууддаа зүүлгээд мултарсан Т.Пүрэвхатанд даргын суудал өгөв

Барилга хөгжлийн төвийн өмнөх захирлаар Ц.Даваасүрэнгийн сонгуулийн менежерээр байсан Ц.Амарсанаа ажиллаж байсан. Ц.Амарсанаа өнгөрсөн хугацаанд Ц.Даваасүрэн сайдтай ойр ажиллаж, барилгын салбарт хоршин далд авлигал хийж байсан гол хамтрагч нь. Харин түүний оронд томилогдож буй Т.Пүрэвхатан авлигын хэргээр ачигдаж, газрын наймааны хоёр ч хэрэгт холбогдсон баривчлагдаж байсан нэгэн.

Тухайлбал, Т.Пүрэвхатаны хуучин дарга нар буюу Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан Н.Батсүх, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан С.Бямбадорж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга асан Б.Амаржаргал нар хуйвалдан, 2015 онд Баянзүрх дүүргийн 20-р хороо, Улиастайн Их цуурайтын аманд хууль бусаар 103 хүний нэр дээр газар олгож, хариуд нь БНХАУ-ын иргэн Лин Суй Лин гэгчээс их хэмжээний авлига авсныг АТГ-аас илрүүлж, улмаар тэд шүүхээс 1-3 жилийн ял сонссон.

Хачирхалтай нь Н.Батсүх нь Т.Пүрэвхатанаар зуучлуулан БНХАУ-ын иргэн Лин Суй Лин гэгчээс авлига авснаа хүлээж, анхан шатны шүүхээс гурван жилийн ял сонсож, давж заалдаад нэг жилийн хорих ял болгуулсан. Харин авлига зуучилсан Т.Пүрэвхатан ялгүй мултарсан.

Мөн Т.Пүрэвхатангийн нөхөр Б.Ууганбаяр нь 2019 онд Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ ашиглан хүүхдийн “Найрамдал” зуслангийн газраас эхнэр Т.Пүрэвхатангийнхаа “Шинэ хужирт” ХХК-д газар олгуулсан хэрэгт холбогдож, ажлаа өгсөн. Өдгөө Б.Ууганбаяр, Т.Пүрэвхатан хоёрын “Шинэ хужирт” ХХК нь хүүхдийн “Найрамдал” зуслангийн хажууд, хууль бусаар авсан гэх газар дээрээ “Натур мед” нэртэй хувийн эмнэлэгтэй.

АН сонгуульд үзээд үзээд бардаггүй авлигын хэрэгтнээ тавьж явуулахгүй байгаа нь хачирхалтай

Түүнчлэн Т.Пүрэвхатаны хувьд  2020, 2024 оны УИХ-ын сонгуульд Хэнтий буюу зүүн бүсэд АН-аас нэр дэвшиж МАН-ын нэр дэвшигчдэд удаа дараа ялагдаж ирсэн. Түүний нэр дэвшээд бардаггүй Хэнтий аймаг нь МАН-ын голчлон тоглодог бүс. Т.Пүрэвхатан 2017 онд төрийн албанаас гарч, Хэнтий аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн болсон. Дараа нь 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Э.Бат-Үүлтэй ханьсаж нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Харин өнгөрсөн онд ерөнхийлөгч асан Х.Баттулга түүнийг олон нийтэд онцгойлон сурталчилж, АН-ын дэд даргаар томилсон.

Баянгол дүүргийн ЗДТГ-т мэргэжилтнээс газрын алба руу шилжиж цаашлаад ашигт малтмал, эрчим хүчний хороодод том гэж хэлж болох албан тушаалд томилогдож, хэд хэдэн хэрэгт орооцолдож, дээлээ нөмрөх шахсан Т.Пүрэвхатаныг АН дэмжээд дэмжээд явдаггүй. Гэсэн ч байс гээд л АН-ын томоохон албан тушаалтан түүнийг өргөж өөдөн татчихаад байдаг нь сонин. Угтаа тус намд Т.Пүрэвхатанаас илүү карьертай, боловсролтой ажиллах хүчин олон бий. Гэтэл муу нэрийг нь хусаад ч арилахгүй түүнд дахин томоохон албан тушаал өгч байгаа нь түүнээс зууртай байх шалтгаан АН-ынханд байна уу гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Т.Пүрэвхатаны гарт "май чи тогло" гээд Монгол Улсын барилгын салбарын хамгийн чухал хоёр агентлагийн нэгийг өгчихлөө

Нөгөө талд, хэн хэдэн төгрөгөөр ямар суудал худалдан авахаас илүүтэй чухал зүйл нь Т.Пүрэвхатаны даргаар нь томилогдоод буй Барилга хөгжлийн төв. Тус байгууллага Монгол Улсад баригдах бүх барилгыг зохицуулж, улсын төсөвт тухайн барилгуудын төсөвт өртгийг шинээдэг барилгын хамгийн чухалд тооцогдох хоёр агентлагийн нэг. Мөн аймаг, сум, нийслэлд баригдаж буй бүх барилгын ерөнхий стандартыг хянадаг чиг үүргийн хувьд маш чухал байгууллага.

Өөрөөр хэлбэл, барилгын салбарт гарах, болох ямарваа асуудлыг Барилга хөгжлийн төв шийдэх тул тэнд л нарийн чухал яриа, хэлэлцээ, гуйлт, гувшилт явагддаг гэсэн үг.

Гэтэл ийм чухал газрын даргын суудлыг авлигын хэрэгт шалгагдаад мултарсан, сонгуульд унасан Т.Пүрэвхатанд өгөх улс төрийн томилгоог хийжээ.

Сануулахад, Хамтарсан Засгийн газар бүрдсэн даруйд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нартаа “Төрийн албан хаагчдыг чөлөөлөхгүй, орон тоо нэмэхгүй байхад анхаарч ажиллах”-ыг үүрэг болгосон байдаг. Гэтэл УИХ-ын 2024 оны сонгуульд АН-аас Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт нэр дэвшээд ялагдсан зарим хүмүүс томоохон албан тушаалд ийнхүү томилоод байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
64 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Уулын өвгөн
Уулын өвгөн

батсуурь өөдгүй новш доо аймгийн засаг бхдаа сумын эмэгтэй засаг даргыг зодож бсан хэрэг бий.тэр пүрэвхатан ч ялгаагүй ёстой ороо нь ороогоороо жороо нь жороогоороо гэгч л болж бна .Ийм л новшнууд төр засгийн бодлогын эсрэг явна угаас ан-ын угшилтай амьтад одоо бүтэхгүйгээ харуулж эхлэв.

Төрөө
Төрөө

Ал нь аймаар бариу гэсээн хахаха

Зочин
Зочин
Reply to  Төрөө

Mgl

Зочин
Зочин
Reply to  Зочин

Mgl

Төрөө
Төрөө

Бөгс сайн бол толгойгоо чирээл явчихна дөө. Алаараа бохь зажилдаг юм байлгүй дээ

Ккк
Ккк
Reply to  Төрөө

Хахахаа ангайлгадаг гэж бгаа юм чинь хятадууд л гайхаж бна гээд боддоо орилоод л магтаад уйлад л бдаг гэнэт дээ

Зочин
Зочин
Reply to  Төрөө

Хахаха

End Mongolia
End Mongolia

I'm bhad hogjil bhgv ee

Зочин
Зочин

Улаар нь соль.

Зочин
Зочин

Энэ заваан авилгын хэрэгтэн хүүхэн байнга л өлбөлзөж явах юм. Их мөнгө зараад л буцаж тэрийгээ олох гэж юу ч хийж мэдэх

Зочин
Зочин

Ингээд л суганы үснүүдээ томилоод байхаар энэ улс дампуурахгүй хаачихвээ

Purrvkhatan
Purrvkhatan

Y####n Khatan, ene zugeer haltar hugshin y####n, namiihaa buh har yumtai untsan, bichleg ni bgaa shoo!!!

Зочин
Зочин

Мэдээж томилоно ш дээ МАН ч ялгаагүй х�##�аа сэлгээ ханг�##�ттай хийсэн энэ нэг их гайхаад байх асууд�##� биш байж болох зүйл

Зочин
Зочин

Монгол төр босгогүй болсоон.

Зочин
Зочин

Ийм золбин юмнууд сайд болдог болсон гэхээр л манай төр зүгээр л тоглоомын төр болсон юмаа даа.

Далд
Далд

Энэ хатан нэрт хэцуу нэртийнхээ ажилд гарамгай дээр нь бугдийг шантааж хийдэг д�##�д бичлэг хийдэг гж олон ч муу аргтпй эм дээ энэ хатаныг онгорхой нүхээр орсон эрийн хийморь лундаа үхдэг доошоо ордог гэж бгаа

Зочин
Зочин

Бүлэг хулгайчууд цугларч байгаа юм байна. Удахгүй нэг юм сонсноо.

Хүн
Хүн

УБ хотын байрны үнээ ббулгахгүй хий хөөсрөөд бх юм муусайн авилгачид төрд гарч самрах нь дэ өмнө хэрэг төвөгт холбогдож бсн нь ил байхад улайраад бдаг яасан их шун�##� вэ 9 үеэрээ гуйлагчин явах юм бн да Батсуурь сайд жудаггүй эр юм АН нэр хүнд ун�##�аа да хөөрхий

Зочин
Зочин

томилгоо гэдэг юмаа болих хэрэгтэй нийлж хулгай хийдэг бүлэг хүмүүс болсон шүүдээ

Зочин
Зочин

Газрын �##�банд байхдаа газар хятадуудад зардаг байсан хүүхэн дээ

Зочин
Зочин

Одоо наад барилга хөгжлийн төвөө сайн ш�##�гааа

Зочин
Зочин

Ямар их үг, үсгийн �##�даатай бичдэг юм бэ?

Dornogovi
Dornogovi

Hutsaj baigaa ym shuu MAH ch yalgaagui solj holidog l biz dee ene Batsuuri gishuun bol harin ch tolgoi ajildag hiideg ch said shuu erguu atsnuudaa ajil hiideg hund ataarakhdag manai mongolchuudiin neg muukhai tamiin togoonii ulger shig novshiin zangaa bolioch p###aanuudaa

Хэн нэгэ
Хэн нэгэ

МАН өөрийнхөө толгой дээр байгаа тэмээгээ үзэхгүй хүний толгой дээр байгаа өвс үзэв гэгч юм болж байна даа ичээсэй МАН �######�аасай муусайн коммунистууд.

Зочин
Зочин

Нотой улсуудад �##�бан туша�##� өгөөд байгаа нь �##�даа гаргагуут нь улс төрөөс нэг мөсөн хусах, чи чадв�##� хий хусана шүү гэсэн тохио болуу!

Лол
Лол

Б�##�ай хулгайч авгайг �######�уул

Зочин.
Зочин.

Хууль хаана мөрдөгдөж бна.Төрийн �##�баны зөвлөлийн хэрэг бна уу?

Зочин
Зочин

Газрын авилгаар амташсан хүнийг бүр их авилгын боломжтой газарт тавьж дээ. Карман нэгтэй байхаа

Зочин
Зочин

Бөгс сайтай л хүүхэн байж таарлаа даа. АН-ын ёс зүйгүй, авилгач, хүүхэмсэг дарга нарынхаа нөгөөхийг нь базчихсан л хүүхэн юм шиг байна. Тэгээд л нөгөөдүүл нь яаж ч чадахгүй, яаж ч байсан �##�бан туша�##� өгч амыг тагладаг байхоо.

Зочин
Зочин

Хэн мөнгө сайн цутгана тэр ялгүй бөгөөд ажилтай

Хөөрхий дөө
Хөөрхий дөө

Батсуурь өвөө ч удахгүй нэг л өглөө х�##�агдах байлгүй, айлын тогоо харж байгаа шүү гэдгээ мэддэггүй л юм байна

Зочин
Зочин

Лу АН -ын даргаар сонгогдоход сөрөг хүч болохгүй нь ойлгомжтой байсан шүү дэ. Лу эрх мэдэл, �##�бан туша�##�ын төлөө яаж ч хувирч өөрчлөгдөж чаддаг нь боловсролын сайдын �##�быг хашиж байхад мэдэгдэж байсан шүү дэ

Зочин
Зочин

Амарсанаа барилгын хөгжлийн төвийг их цэгцэлсэн шүү. өмнө ямар дарамттай хөгийн байсныг бид мэднэ.

Зочин
Зочин

АН ийм л шаарууд төрд шург�##�ж хувааж идэхээс өөр сайн юмгүй. Нам нь ялагдсан ч сайд өгөхөд даварч ЕС-ийг өшиглөж байна. Сайдаас нь хасах хэрэгтэй. Ер нь Батсуурь гэгч аймгийн дарга байхдаа яаж даварч байвдаа

ABCD-korea-gaas
ABCD-korea-gaas

МАН-ынханч ихээхэн өөдгүй амьтаддөө ! Засагт хамтраач гэж урьчаад тэгээд томилсон бүх хүмүүсийг нь ингээд дэс дараатайгаар харлуулж гүтгээд газар даахгүй гэмт хэрэгтэн мэтээр энэ сэтгүүлчидээрээ сэвүүлдэг үнэхээр өөдгүй дээ МАН

Zochin
Zochin

Amarsanaa bodool salbariin hun. Amarsanaa shig m#liin Emch mergejiltei nuhur 9 jil hiicheed bhad, Ene salbariin hun asuudalgui hiine dee. Avilga burhan gazriin tseverleerei Purevkhataan !!! Naad ajild chin sanaarhsan Ali ali namiin hulgaichuud bolon odoo ajlaa ogood z##lah gej baigaa naad baiguullagiin chin avilga chin darga nar ni l Ene site-d mongo oruulj bichuulj bgaa sh dee. Oilgomjtoi. Bugdiig ni severely muusain hulgachuudiig. 8-9 jil barilgiin salbaraar togloson dan hulgaichuud shuu naana chin bgaa hurgan darga nar !!!! Bugdiig ni hooj yavuul !!!

Zochin
Zochin

Amarsanaagiin hajuud l salbariin hun bolj Harin ch. amarsanaa bolon odoo baigaa buh hulgaich darga nariig ni hooj yavuul !!! 8-9 jil barilgiin albaar togloson dan avilgach hulgaichuud shuu naad Odoo ajillaj bgaa buh darga nar ni !!!!

Зочин
Зочин

Батсуурь юугаа мэдэхэв дээ,хулгайчын нөөцтэй Женко ах нь л томилно шүү дээ

Зочин
Зочин

ene darvaan har s#a SUA-g muljiij bayajsan, odoo barilgiin salbariig dampuuruulah yum bna da

Зочин
Зочин

Зөв

Зочин
Зочин

Батсуурь ч барилгүй гар даа

Зочин
Зочин

болиоч ээ Пүрэвхатан авгай

Зочин
Зочин

Натур мед муухай үнэтэй эмнэлэг

Олонхи
Олонхи

АН гэж дандаа бузрууд �##�бан туша�##�д хүрээд идэж уухаа бодож бгаа биздээ лагаанууд шорондоо очиж жангаа идэх цаг ойрхон болж бндаа.

Зочин
Зочин

МАН сольж болно АН болохгүй гэж байгаа юмуу? Даваасүрэн сайн энэ нь муу гээд байгаа юмуу!?

Зочин
Зочин

Сонгуульд 2 ялагдаж, шатаад шархаа нөхөхөөр ханцуй шамлан дарга болж, барилгын с�##�барыг самарах нь дээ, янз нь...

Зочин
Зочин

Бөгс мөнгө 2 хүчтэй бна аа

Зочин
Зочин

Пүрэвхатан газрын �##�баны мэргэжилтэн байхад мөн ч олон хүнийг чирэгдүүлж байсан даа.

Зочин
Зочин

Данхын л хийж бөйгаа б�##�аг шүү дээ.МАН-ын жинхэнэ дарга женко гэж Номт,Баабар 2 хэлээд байгаа шүү дээ.

Зочинirgen
Зочинirgen

Авилгачид хлгайч нарыг бол нам харг�##�захгүй шоронд хийж,хөрөнгийг нь хурааж,буудах хэрэгтэй юм байна. Цаг цагтаа төр донсолж буудан �##�ах ял,эсвэл бүгд 10 жил өгч хөрөнгийг,хурааж ах дүүсээрээ шийтгэж байсан 1937 он 1940 өөд онд зөв юм хийж байж. Түс тас юм хийхгүй ийм муу юм тасрахгүй,бүр хулгайч нарын үр хүүхэд төр барилцаж дугуй захланд орж байна.энэ байдлаар бол нэг өдөр иргэдийн тэвчээр дуусаж тэсрэх болно.

Ц.Нарантуяа
Ц.Нарантуяа

Оюун- эрдэнэ сайдын да�##�гаврыг биелүүлж ажиллах !!! Нямбаатар илүү байгаа шүү???

Зочин
Зочин

АН байсан цагт авилага цэгцрэхгүй дээ

Зочин
Зочин

Энэ Батсуурь гэж ийм л байд�##�тай ажил хийнэ дээ. Харах царайны зөв хандлага ёс зүйгүй шинжийн ДУРАК дааа

Irgen
Irgen

Nu A ni blguidee

Зочин
Зочин

Зөв ш дээ, Их хур�##�д ч ихэнх нь МАН-ынх , компаний захирлууд ч ихэнх нь МАН-ынх , Хороодын дарга нар ч бүгд МАН-ынх , Аймаг сумуудын засаг дарга нар бүгд МАН-ынх , Яамдын сайд дэд сайд нар ч ихэнх нь МАН-ынх, тийм учраас АН-аас зарим газарт удирдах ажилд гишүүдээсээ тавихгүй бол, нэг Намын дарангуйл�##� үргэлжилсээр Коммунизмруугаа ухрах болчихоод байна шүү.......

Холбоотой мэдээ

Back to top button