СПОРТ

Монголд болсон снукер биллиардын ДАШТ-нд Хонгконг тамирчин түрүүллээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер биллиардын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-нд, зургаан улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд боллоо.

Дээрх хоёр тэмцээнд давхардсан тоогоор 21 орны нийт 80 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдлага дор 16 тамирчин өрсөлдөн Монголын тамирчдын хамгийн өндөр амжилтыг Б.Нарантуяа үзүүлж, Дэлхийн цомоос хүрэл медаль хүртсэн. Харин зургаан улааны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн ангилалд Хонгконгийн тамирчин Нг Он-И түрүүлсэн бол эрэгтэйчүүдэд Энэтхэгийн тамирчин Камал Чавла алтан медаль хүртлээ. Алдарт тамирчин Нг Он-Игийн ДАШТ-ий найм дахь алтан медаль бөгөөд тэрбээр Дэлхийн цомд мөн түрүүлсэн юм.

Энэ удаагийн Дэлхийн цом, ДАШТ-ийг Монголд зохион байгуулахад Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс 80 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. ОУББСХ-ны ерөнхийлөгч Мубарак Аль Хаярин снукер биллиардын дэлхийн цомын анхдугаар тэмцээнийг амжилттай зохион байгуулсаныг тодотгож, Монгол Улсад снукер биллиардын Дэлхийн цомын тэмцээнийг гурван жил дараалан зохион байгуулах боломжтойг онцолжээ.

Д.Жаргалмаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button