Нийгэм мэдээ

Снукер биллиардын Ази тивийн аваргаар Б.Нарантуяа тодорлоо

Катар Улсын нийслэл Доха хотод снукер биллиардын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 15-22-ны өдрүүдэд болж байна.

Манай улсаас ОУХМ Б.Нарантуяа өрсөлдлөө. Тус Азийн аваргад 15 улааны төрөлд өрсөлдсөн ОУХМ Б.Нарантуяа  Хонконгийн нэрт тамирчныг илүүрхэн ялснаар Ази тивийн аварга болж, снукер биллиардын анхны Ази тивийн аварга Монгол тамирчин болов.

ОУХМ Б.Нарантуяа өмнө нь снукер биллиардын ДАШТ болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв.

Түүний ярилцлагыг энд дарж уншина уу.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 22, 2025 17:32

Гайхамшигтай амжилт гаргасан байна шүү дээ. Биллярдаар амжилт гаргана гэдэг бол барагтай аавын хүү ээжийн охинд олддог эд биш дээ. Баяр хүргье...

Back to top button