НИЙГЭМ

Ахтайгаа хамт айлуудын хаягжилт хийж борлуулдаг 10 настай Б.Энх-Оргил

Энэ хүүг Б.Энх-Оргил гэдэг. Түүний цахим орчинд цацагдсан бичлэг хүмүүсийн хайрыг татаад байна.

Тэр одоо тавдугаар анги, 10 настай. Хөвсгөл аймагт амьдардаг. Түүний төрсөн ах Б.Бат-Оргил 14 хоног урд хөршид ажиллаж ирээд амрах хугацаандаа модоор айлуудын хаягжилтын самбар хийж, дүүгийн хамт борлуулдаг юм байна.

"Нэг бүрийн үнэ 20 мянган төгрөг. Хүмүүс ам сайтай, гоё өнгөлөг гэж үнэлдэг. Бүтээхэд өртөг багатай учир боломжийн үнээр худалдаалдаг. Гол зорилго нь айл өрхүүдийн хаяг гаднаа тодорхой байдаггүй, стандарт мөрддөггүйтэй холбоотой. Тиймээс хувь нэмрээ оруулахыг хүсдэг" гэж түүний ах хэллээ.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

төр үүргээ биелүүлэхгүй байснаас ийм байдалд орж байна

Back to top button