О.Цогтгэрэл: "Орон нутагт эрх мэдэл шилжүүлэх" багц хуулийн төслийг намрын чуулганд өргөнө барина
УИХ дахь АН-ын бүлэг намрын чуулганд өргөн барьж буй хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлэгийн дарга О.Цогтгэрэл: Орон нутгийн эрх мэдэл жилээс жилд хумигдсаар орон нутагт шийддэг асуудал байхаа больсон. Боловсон хүчний томилгоо гэдэг зүйл бүр байхаа байсан. 26 агентлагаас 24-ийг нь Улаанбаатараас томилж байна. Бүх аймаг, сумаас татаас авдаг. Бүх татварыг дээшээ татдаг. Үндсэндээ Улаанбаатараас томилгоог хуваарилдаг. Орон нутаг аймаг сум өөрийгөө засаглах чадваргүй гэж үзэн эрх баригчид бодлогоо хэрэглүүлж байна. Орон нутагт тэнэг хүмүүс амьдардаг. Улаанбаатарт ухаантай хүмүүс амьдардаг. Нийслэлийн цагаан байрнаас удирдвал бүх зүйл сайхан болно гэсэн суурь ойлголттой явж ирсний гороор энэ их эрх мэдлийг дагасан сөрөг үр дагаврууд утаа, түгжрэлээр илэрч байна.
Тиймээс АН-ын бүлгийн зүгээс орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, орон нутагт эрх мэдэл шилжүүлэх үзэл санаа бүхий багц хуулийн төслийг энэ намрын чуулганд өргөн барихаар АН-ын бүлгийн зөвлөхүүдэд танилцуулаад байна. Манай намын 42 гишүүнээс 14 гишүүн нь аймаг, дүүргийн засаг дарга, хурлын даргаар ажиллаж байсан. Үүнээс долоон аймгийн засаг даргаар ажиллаж байгаад шууд УИХ-д сонгогдсон жаргал зовлонгоо мэдэх хүмүүс байгаа.
Энэ хуулийн үзэл санаанаас дурдвал, Орон нутагт 26 агентлаг ажиллаж байгаагаас 24 агентлагийн томилгоог Улаанбаатараас хийдэг. Тухайлбал, Аймаг орон нутагт мал, малчны бодлого мэдээж чухал байж таарна. Гэтэл мал эмнэлгийн газрын дарга, хөдөө аж ахуйн газрын даргаа аймгийн Засаг дарга сонгох, томилох эрхгүй. Энэ мэт орон нутагт ажиллаж буй 20 гаруй агентлагийн удирдлагыг төрийн ордноос томилж байна" гэлээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Demiireh ymaa olj yadajee oron nutgiin erhemuud chini tertee tergui erhee davuulaj tomorsoor l bg bizdee , uuriin chini nud chih eruul biz ?