С.Чинсанаа: Автомашинаа дундаа ашиглаж нэг чиглэлд хамт явснаар түгжрэлээ бууруулж чадна
Иргэн С.Чинсанаа найзуудынхаа хамтаар карпүүл буюу зүг нэг хүнийхээ машинд дайгдах санаачилга гарган фейсбүүкэд “Зүг нэг, чиг нэг” групыг нээн хэрэгжүүлж эхэлжээ. Уг санаачилгыг хэрэгжүүлснээр түгжрэл, орчны бохирдлыг бууруулахад чухал нөлөөтэй гэж тооцоолсон байна.
Түүний хувьд сар гаруйн хугацаанд 50 гаруй хүнийг машиндаа авч явсан бөгөөд “Хүмүүсийн талархлын үг урам зориг өгдөг учраас энэ санаачилсан зүйлдээ их дуртай байдаг. Мөн түгжрэлийг бага ч гэсэн бууруулж байгаа учраас хүмүүс ч бас дуртай дайгдаад явж байгаа тухайгаа ярьж байлаа.
-Групп нь нээгдээд сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Замын түгжрэл бусад асуудлаас болж анх нээх санаа төрж байв уу?
-Би хуулийн сургууль төгссөн эрхзүйч хүн. Энэ зүйл бол угаас гаднын орнуудад байж байдаг цоо шинэ зүйл биш л дээ. Монголчууд бидний хувьд л шинэ гэж яригдаж эхэлж байна. Гэхдээ монгол хүмүүс нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн. Одоогоос 70 гаруй жилийн өмнөөс л хотын соёл руу орж хөгжин дэвжиж ирсэн байна. Тэгэхээр энэ үйлдэл ч гэсэн хөгжиж буй орнуудад байдаг хамгийн наад захын алхам болж өгдөг гэдгээрээ их олон давуу талтай шүү.
-Ялангуяа манайд бол их ач холбогдолтой алхмуудын нэг байх?
-Тэгэлгүй яах вэ. Хамгийн наад зах нь нэгэндээ дайгдаад явна гэдэг нь бензинээ хэмнэхээс эхэлнэ. Бензинээ хэмнэнэ гэдэг бол санхүүд мөн адил хэмнэлттэй гэсэн үг. Цаашлаад байгаль экологид хүртэл асар их ач тустай юм л даа.
-Ямар нэгэн эхлүүлсэн хүмүүс мэдээж хэтийн зорилго, зорилтоо тодорхойлсон байх?
-Нэг чиглэлд зорчиж буй иргэдийг "Carpooling"-д хамруулан, замын хөдөлгөөний ачааллыг багасгаж, түлшний хэрэглээг хэмнэж, байгаль орчныг хамгаалахад хувь нэмэр оруулах. Мөн хэрэглэгчдийг холбох системийг хөгжүүлэх: Carpooling-д зориулсан аппликейшн, вэб сайт эсвэл платформыг нэвтрүүлж, хүмүүсийг хооронд нь холбох, маршрутаа хуваалцах боломжийг бүрдүүлэхэд зорилттой байгаа.
-Олон нийтийг хамруулан байгаль орчныг хамгаалахад бодитой хувь нэмэр оруулахад чиглэгдэнэ-
-Нөгөө талаас иргэдийн аюулгүй байдал хамгийн чухал шүү дээ. Үүнийг яаж шийдэх вэ?
-Carpooling-ийн аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд итгэлтэй, найдвартай оролцогчдыг сонгох, аюулгүй байдалтай холбоотой зөвлөмжүүдийг түгээх нь хамгийн чухал гэсэн үг. Эдгээр зорилго, зорилтууд нь carpooling үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, олон нийтийг хамруулан байгаль орчныг хамгаалахад бодитой хувь нэмэр оруулахад чиглэгдэнэ.
-Олон улсад байдаг л зүйл гэсэн дээ. Бидэнд хэрэгтэй зөв зүйлийг санаачилсан харагдлаа?
-Хүн амын нягтаршил, авто замын түгжрэлийг бууруулах гол арга зам болох дагуул хотууд байгуулах арга замыг амжилттай ашигласан олон хотууд байдаг, манайд ч бас үүнээс өөр арга байхгүй мэт санагддаг даа. Жишээ нь:
1. Токио, Япон
Арга: Токио бол хүн амын хэт төвлөрөл, түгжрэлтэй тулгардаг дэлхийн томоохон мегаполисуудын нэг. Энэ асуудлыг шийдэхийн тулд Токио орчмын дагуул хотуудыг хөгжүүлэх, бүсчилсэн тээврийн системийг сайжруулах зэрэг арга хэмжээг авсан. Жишээ нь, Чиба, Кавасаки, Йокохама зэрэг дагуул хотууд нь Токиогийн төвд ачааллыг бууруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. • Давуу тал: Токио орчимд байрлах дагуул хотууд нь орон сууцны хямдрал, ажлын байрны боломжууд, сургууль, эмнэлэг зэрэг үйлчилгээг хотоос гадуур ч хүртээмжтэй болгох замаар төвийн түгжрэлийг бууруулахад нөлөөлсөн.
2. Сөүл, БНСУ
Арга: Сөүлийн хэт төвлөрлийг сааруулахын тулд Инчон, Гоянг, Соннам зэрэг дагуул хотуудыг хөгжүүлсэн. БНСУ нь хурдацтай хөгжиж буй дагуул хотуудын системийг өргөжүүлэхийн зэрэгцээ хурдны галт тэрэг, метро, нийтийн тээврийн системийг хүчтэй хөгжүүлж, хүмүүсийг төв рүү зорчихгүйгээр амьдрах боломжийг нэмэгдүүлсэн. Давуу тал: Энэ нь Сөүлийн хотын төвд байрлах орон сууцны хомсдол болон авто замын түгжрэлийг бууруулж, амьдрах орчныг сайжруулсан.
3. Лондон, Их Британи
Арга: Лондон хотын хүн амын төвлөрлийг бууруулахын тулд "New Towns" буюу шинэ хотуудыг байгуулах стратегийг 20-р зууны эхэн үеэс хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Милтон Кейнс, Харлоу, Стивенаж зэрэг дагуул хотуудыг байгуулсан. • Давуу тал: Лондон хотын төвийн түгжрэл болон орон сууцны асуудлыг шийдэхэд эдгээр дагуул хотууд амжилттай нөлөөлсөн. Мөн нийтийн тээврийн холболтуудыг сайжруулж, хүмүүсийг төвийн бүс рүү зорчих шаардлагагүйгээр амьдрах боломжтой болгосон.
4. Шанхай, Хятад
Арга: Шанхай хот хүн амын нягтралыг бууруулах зорилгоор Линган, ЖиаДин зэрэг дагуул хотуудыг хөгжүүлсэн. Эдгээр дагуул хотууд нь эдийн засгийн төвүүд болон хөгжиж, ажлын байр, орон сууцны боломжуудыг нэмэгдүүлж байна. • Давуу тал: Хүмүүсийн төв рүү зорчих шаардлага багасаж, авто замын түгжрэл болон хүн амын хэт төвлөрөл буурах болсон.
Эдгээр хотуудын туршлагаас харахад дагуул хотуудыг хөгжүүлэх нь төвлөрлийг сааруулах, түгжрэлийг багасгах, хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэх үр дүнтэй арга зам юм. Технологи, нийтийн тээврийн системтэй хослуулан хэрэгжүүлэх нь амжилтын түлхүүр болдог.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Машин гут�##�ын шавхай хог шороо бактер вирус уусан идсэнээрээ бохирдуулсанг н би зарц шиг цэвэрлээд явах уу. Боль чи минь
Нусан буу чи эксел ч бай приусээ цэвэрлэж л таараа
Ха ха
Нэг чиглэлд нэг хүн аваад явлаа гэхэд намайг зөвшөөрөлгүй таксины жолооч гээд нэлээн хэдэн төгрөгөөр торгох юм биш үү
Maanag huu ve
Tenegt!!!!
Ene ergvv yu yrij bgagaa oilgoj bgaa bolwuu
Дэлхийд байхгүй тэнэгийн мэдрэлээ гайхуулсан юм ярих яасан завтай чавганц вэ!!! Дараа нь нөхрөө дундаа хэрэглэж, гэр орноо дундаа хэрэглэж утаанаасаа с�##�ах юм байн л даа тэ мэдрэлээ?!!!
ene dandaa prius aqua unadag ajilgui huduuni haltuurchid comm bichen bh yum
Ядарсан, аргаа барсан л арга
Автобус явах замын 1-р эгнээг чөлөөлөх нь хамгийн зөв шийдэл, тэгээд автобусаа 3-5 минут тутам явуул.
багахан тэнэгтээрэй эхнэрээ машин аа хуваах нь дээ муу б�##�ай бацаан
Хуцдаг эргүү хүүр вэ
Daguul hot bolhoos, Shar had hot lav bish shu.