Нийгэм мэдээ

Сураггүй болсон хоёр малчны эрлийг зогсоолоо

Сураггүй болсон хоёр малчныг хайж байсан эрлийг зогсоолоо.

Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буурагчин багийн “Гүн толгой” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун урд зүгт 98 км, сумын төвөөс зүүн урд зүгт 22 км/ малчин Ж нь 09.20-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ Ерөө сумын төв рүү явна гэж морьтой гараад сураггүй алга болсон бөгөөд унаж явсан морь нь 09.21-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд норсон байдалтай гэрийнхээ гадна гүйж ирсэн.

Тус аймгийн Цагдаагийн газраас тухайн иргэнийг 09.21-ний өдрөөс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг 09.25-ны өдрийн 19:14 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. 

Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, иргэн Ж/33 настай, эрэгтэй/-ийг 10.01-ний өдрийн 08:00 цагаас Жаргалант сумын Бумбат багийн “Наян миль” гэдэг газраас баруун зүгт “Цагаан-Эрэг” гэдэг газар хүртэл нийт 65 км-т “Ерөө” голын усаар завьтай урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт зогсоосон. Ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Сүхбаатар аймаг, Онгон сум. Нүдэн багийн “Данжуурын дэрс” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 143 км, сумын төвөөс хойд зүгт 17 км/  Тус сумын харьяат малчин У нь 09.25-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 09.28-ны өдрийн 10:17 цагт хүлээн авсан. Малчин У/68 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 09.28-ны өдрөөс 09.30-ны өдрийг дуустал зохион байгуулаад ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр 10.01-ний өдрийн 09:30 цагт зогсоосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-10-02 12:20

ЯАЖААГААН БЭ? ӨНГӨРСӨН ЖИЛ МАЛНУУД ЗУДАНД ЖООМ ШИГ ХИАРСАН ТЭР МАЛЫХАА АРААС БИТГИЙ ЯВААЧ АМЬ НАСНААС ИЛҮҮ МАЛ ГЭЖ ҮХСЭН АЦ НЬ БАЙДЫН ЗӨНГӨӨР НЬ ОРХИ ХЭЭРИЙН ЧОНО ГЭРТ АМЬДАРДАГ ХОЁР ХӨЛТЭЙ ХОХИМОЙ ТОЛГОЙТОЙ ЧОНОНУУД ИДЭЭ Л БИЗ.ЕРӨН БОЛ ХӨӨРХИЙ МАЛЧИД ӨӨРСДИЙГӨӨ ХОЁРДУГААРТ МАЛАА НЭГДҮГЭЭРТ ТАВЬЖ ТЭНЭГТЭХ ЮМ БИТГИЙ ТЭГЭЭЧЭЭ БИ ХЭЛЭЭД БАЙГААШТ ТА НАРТ САЛХИ ШУУРГА ЭХЭЛБЭЛ ГЭРТЭЭ САЙХАН ГАЛАА ТҮЛЭЭД МАХАА ЧАНАЖ ИДЭЭД ШӨЛӨНД НЬ ААРЦ ХИЙЖ ИДЭЭД ЭХНЭРТЭЙГЭЭ БАВАА ШАВААГАА ХИЙГЭЭД Л САЙХАН ХЭВТЭЖ БАЙ УРУУДСАН МАЛЫХАА АРААС ЯВЖ БАЙГААД ЧАДАРЧ БОЛОХГҮЙШТ.

Зочин
Зочин
2024-10-04 12:32
Reply to  Зочин

Aimar shaadiin be hahhaahah

Холбоотой мэдээ

Back to top button