Нийгэм мэдээ

Шатаах үйлчилгээ: Хувцас кг-ыг 4000 төгрөгөөр авч, шатааж буй бичлэгээ явуулдаг

Ил хувцас 600С шатдаг ба энэ үед байгальд метан болон бусад хорт хий ялгардаг. Харин зориулалтын зууханд буюу 1000С халуунд шатаахад бүрэн шаталт явагддаг. Хэрэв та хувцсаа шууд хаядаг бол нэг цамц хөрсөнд ялзарч, задрах хугацаа 600 жил байдаг ба гүний ус руу будагч бодис болон бусад ялзралын хортой бодисууд шингэдэг. Энэ мэдээллийг "Хувцас шатаах үйлчилгээ"-нээс түгээсэн юм.

Хотоос 80 км зайд байрладаг уг компани саяхнаас хувцас шатаах үйлчилгээг нэвтрүүлжээ. Ингэхдээ шатаах хувцсыг хаягаар болон цэгээр кг-ыг нь 4000 төгрөгөөр, харин иргэд өөрсдөө шатаах цэгт хүргэж өгвөл шуудайг нь 20-30 мянган төгрөгөөр үнэлэн авч шатаадаг гэв.

Түүнчлэн иргэд "яг шатаадаг уу" гэж нийтлэг асуудаг тул утасны дугаараар нь бүртгэлжүүлж, өөрийнх нь хувцас эд зүйлийг шатааж байгаа зураг бичлэгээ илгээдэг юм байна. Одоогоор эднийх Улаанбаатар хотод шатаах хувцас хүлээж авах нэг л цэг нээсэн нь Сансрын колонкийн зүүн талд байрладаг.

Уншигч та бүхэн хаягаар байнга хувцас шатаах үйлчилгээтэй 99310304 дугаараар холбогдох боломжтой.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
10 сар 2, 2024 12:07

Яасан үнэтэй юм

Зочин
Зочин
10 сар 2, 2024 12:11

энэ чинь харин их зүгээр үйлчилгээ байна шүү

Зочин
Зочин
10 сар 2, 2024 14:57

Хэн ч хувцас шатаах үйлчилгээнд мөнгө төлөхгүй парадокс дампуур�##�

Иргэн
Иргэн
10 сар 2, 2024 15:56

Одоохондоо 4000- хувцасаа шата�##�гаад байх Монгол хүн хэр их байдаг юм болдоо???

Зочин
Зочин
10 сар 3, 2024 15:55

Арай үнэтэй байнаа хотоос зайтай байж үнээ бодолцвол зүгээр ymдаа..

Irgen
Irgen
10 сар 3, 2024 22:46

Mungu ugch shataah tiim bayan uls bhgui turiin tomchuud l bga bhda tanine

Холбоотой мэдээ

Back to top button