Нийгэм мэдээ

"Хүүхэд минь том болоод ээжийгээ хэчнээн дүрсгүй байсныг хараг л дээ"

Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногийг багш нарын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тэгвэл багш нарын баярын олон төрөлт тэмцээний волейболын төрөлд жирэмсэн хэр нь гарамгай тоглож буй бичлэгээ цахим сүлжээнд байршуулж олны хайрыг татаад буй багш Б.Солонготой цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Танд багш нарын баярын мэнд хүргэе. Хэзээнээс волейбол тоглож эхлэв, мөн хаана, хэдэн жил багшилж байна?

-Баярлалаа. Би Хүүхэд байхдаа хөнгөн атлетикийн төрөлд их сонирхолтой байлаа. Гэхдээ волейболын төрлөөр бол хожуу хичээллэсэн. 11 дүгээр ангиасаа сонирхон тоглож эхэлсэн дээ. Тэгээд л сонирхлоо дагаад МУБИС-д элсэн суралцаад биеийн тамирын багш болсон юм. 2021 оноос эхлэн волейболын дугуйлан хариуцаж хичээллүүлдэг болсон. Өөрийнхөө дуртай спортоо хүүхдүүдэд зааж, тэдний хэрхэн суралцаж байгааг харж урамших маш сайхан санагддаг даа.

-Том гэдэстэй хэр нь волейбол тоглолоо гэж гэр бүл нь зэмлэсэн үү. Одоо хэдэн сартай вэ?

-Ер зэмлээгүй, харин ч дэмждэг. Төдийгөөс өдий хүртэл миний сонирхлыг хэзээ ч хориглож байгаагүй хүн бол миний хань. "Тамирчин хүн болохоор өөрийнхөө биеийг мэднэ биз дээ" л гэдэг. Тээж буй хүүхэд маань бидний хоёр дахь хүүхэд, одоо долоон сартай. Харин том хүү минь дөрвөн настай.

-Тэмцээнд оролцохдоо айж байв уу. Багийнхан нь хэрхэж байв?

-Хэнтий аймагт жил бүрийн багш нарын баяртай холбоотойгоор “Багш цом” гэх дөрвөн төрөлт тэмцээнийг зохион байгуулдаг юм. Манай баг сүүлийн дөрвөн жилийн туршид маш амжилттай оролцож байна. Эхний хоёр жилээ хүрэл медаль хүртэж, сүүлийн хоёр жил харин алтан медалийн эзэн боллоо. 

"Намайг тэмцээнд орно” гэхэд багийнхан маань их айж байсан. Гэсэн ч “чи яах юм бэ тоглож хэрэггүй” гэж намайг түлхээгүй. Хамт оролцоно гээд нэгэнт шийдчихсэн байсан болохоор “яасан байсан тоглоё, гэхдээ болгоомж илүүдэхгүй шүү” гээд л оролцсон. Хэдий долоон сартай жирэмсэн ч гэлээ амжилттай тоглоод алтан медалиа авч чадсандаа баяртай л байна. Гэхдээ тухайн тэмцээнд ялбал бүс, улсын чанартай уралдаанд оролцох эрхээ авдаг юм л даа. Тэр тэмцээнээс бол хойш суух нь зөв байх.

-Бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулахдаа шүүмжлэх вий гэсэн эмзэглэл байсан уу?

Би эхэндээ олон нийтийн сүлжээнд бичлэгээ байршуулах эсэх дээр эргэлзсэн. Сөргөөр хүлээж аваад намайг шүүмжлэх вий дээ гэж бодож бодож зориг шулуудаад оруулчихсан. Гэтэл бичлэг үзсэн хүмүүс төсөөлснөөс ч илүү эерэг хандсанд баярласан. 

Бичлэгээ хүүхдэдээ л үзүүлнэ дээ гэх үүднээс оруулсан юм л даа. Хүүхэд минь том болоод ээжийгээ хэчнээн дүрсгүй байсныг хараг л дээ. Энэ бол бидний бүтээсэн дурсамж бас амжилт.

-Таны хувьд багш байхын хамгийн сайхан нь юу вэ. Багш нартаа хандаж юу гэж хэлмээр байна?

-Шавь нараа хүн шиг л хүн болгох сон гэж боддог. Ер нь мундаг тамирчин гэхээсээ илүү хүн болох нь чухал шүү дээ. Ийм хариуцлагатай ажлыг эрхэлж буй багш нар хамгийн шилдэг нь шүү. Багш хэмээх алдраар овоглож буй хэн бүхэнд багш нарын баярын мэнд дэвшүүлье.
-Ярилцсанд баярлалаа.



Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bold o
Bold o
10 сар 5, 2024 13:06

Тэнэг...өөрийгөө бодсон тэнэг эмэгтэй...гэдсэнд байгаа хүүхдээ боддоггүй...

Зочин
Зочин
10 сар 5, 2024 21:56
Reply to  Bold o

it's none of your business just go and eat your vegetables.

Зочин
Зочин
10 сар 5, 2024 15:35

ЯМАР ХӨӨРХӨН ЕН ДАЖГҮЙ Л БАЙСАНДАГ АМЖИЛТ ОЛОН САЙН ШАВЬ НАР БЭЛТГЭЭРЭЙ ОХИН МИНЬ ӨӨРИЙН ЭРХГҮЙ ЛАГ НҮДНЭЭС МИНЬ СУВДАН ХЭЛХЭЭ УРСЛАА

Зочин
Зочин
10 сар 5, 2024 18:47

Үнэхэээр тэннэглэл арай ч дэээ

Zochin
Zochin
10 сар 5, 2024 21:17

huuhdiinhee bolon uuriinhuu amiig temtseenees dord uzeheer teneglel gemeer bnadaa.

Ари
Ари
10 сар 5, 2024 21:19

Зарим хүмүүс ямар сүртэй юм бэ? Жирэмслэлт хүндрэлгүй, хэвийн тээж байгаа бол хөдөлгөөн зүгээр шд. 7 сартай жирэмсэн теннис тоглоод, иргэний хамга�##��##�тын сургуулилтад оролцоод л явж байсан. Асууд�##�тай бол юу гээд л тоглоод явах вэ дээ!!!

Qwant volleyball
Qwant volleyball
10 сар 5, 2024 22:27

Bidnii bagsh uneheer mundag hun bdag shuu. Uuriinhuu eruul mended uneheer anhaardag. Shavi nariinhaa tuluu yug ch hiigeed zaagaad yvdag. Setgel zuich, emch, sain sonsogch, bagsh dasgaljuulagch geed buh l zuiliig hiij chaddag hun.????????

Last edited 9 Сар Өмнө by Qwant volleyball
Зочин
Зочин
10 сар 6, 2024 02:40

Хэн тэгээд л хүүхдээ бодохгүй тэмцээн бодоод явж байхавдээ. Өөрсөд шигээ богино бодолтой хүмүүс вэ. Хүн юу бодно тэрийгээ л харна шд???? мундаг шүү

Mgl
Mgl
10 сар 6, 2024 09:32

Unen teneg

Холбоотой мэдээ

Back to top button