Дундговьд хонь, тэмээний ноос угаах, самнах үйлдвэр ажиллаж эхэллээ
Дундговь аймагт жилд 3000-4000 тонн хонины ноос, 200-300 тонн тэмээний ноос угаах, самнах хүчин чадалтай үйлдвэр ажиллаж эхэллээ. "Их-Онь" компанийн барьсан тус үйлдвэр аймгийнхаа 15 сум болон зэргэлдээх аймгуудаас түүхий эдээ худалдан авч байна.
Одоогоор хоёр жилийн хугацаанд 2000 тонн түүхий эд буюу ноос цуглуулаад байгаа аж.
Үйлдвэрлэл нь нийлүүлэгчээс ноос хүлээж авсны дараа анхан шатны ангилалт хийгээд буталж, тэжээх процесст оруулсны дараа таван дамжлагаар угааж хатаадаг. Цаашлаад угааж байгаа ноосны тослог, хольц, ширхэг, атираа зэргийг цаг тутамд шинжилж ноосны чанарыг тодорхойлох лаборатори байгуулж байгаа тухай тус компанийн захирал хэвлэлд өгсөн яриандаа дурджээ.
Үйлдвэр 20-30 хүнийг байнгын, 100 орчим хүнийг улирлын чанартай түр ажлын байраар хангана.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.