Нийгэм мэдээТанд хэрэгтэй
Цахилгааны шөнийн хөнгөлөлтөд төлбөрийн үлдэгдэлгүй хэрэглэгч хамрагдана

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилгааны төлбөрийн хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Ингэхдээ төлбөрийн үлдэгдэлгүй гэр хорооллын хэрэглэгчид хамрагдах юм.
Энэ онд 200 мянган айл өрх хамрагдах уг хөнгөлөлтөд хамрагдахаар тооцож, улсын төсвөөс 30 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгажээ.
Шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах айл өрх:
- Хэрэглэгч нь хүйтний улирлын орой, шөнийн цагт зөвхөн ахуйн хэрэгцээнд болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар цахилгаан хэрэглэнэ.
- Хэрэглэгч стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт электрон тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх
- Цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байх
- Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.