Нийгмийн

Орон сууцны үнэ өмнөх жилийнхээс 12.2 хувь өсжээ

2024 оны дөрөвдүгээр улиралын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар, 8 дугаар сараас 2.8 хувиар тус тус өссөн байна.

Орон сууцны насжилтаар авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнө оны мөн үеэс 9.6 хувиар, өмнөх сараас 4 хувиар өссөн дүнтэй гарчээ. Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар, өмнөх сараас 2.1 хувиар тус тус өссөн байна. 2024 оны 9 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр кв талбайн дундаж үнэ 4 сая 390 мянган төгрөг болж, Хан-Ууул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.6 сая төгрөг. Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу мкв нь 2 сая 940 мянган төгрөгийн үнэтэй, Баянзүрх, Баянгол дүүрэгт 3 сая 910 мянгаас 3 сая 990 мянган төгрөгийн үнэтэй байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button