НИЙГЭМ

ГССҮТ-ийг "Содон" хороололтой холбох 3.9 км авто замын хөдөлгөөнийг ирэх сард нээнэ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 13 байршилд шинээр холбоос зам хийж буй. Үүний нэг болох Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлэг /ГССҮТ/-ийг “Содон” хороололтой холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил хоёр дахь жилээ үргэлжилж байна.

Тус бүтээн байгуулалтын газар чөлөөлөлтийн ажил 2022 оноос хойш буюу нэг жил гаруйн хугацаанд үргэлжилсэн. Ингэхдээ нийт 356 нэгж талбарыг чөлөөлсөн юм.

Энэ зам ашиглалтад орвол нэгдүгээр хорооллын урд талын болон 21 дүгээр хороолол руу чиглэсэн замын ачаалал эрс багасах боломжтой гэж тооцоолж буй. Нэмээд зам дагуух айлуудын газрын үнэ өсөж, нийтийн тээврийн хүртээмж сайжирч, худалдаа үйлчилгээ, бизнесийн орчин бий болох зэрэг эерэг талуудыг харсан хүлээлт үүсээд байгаа.

ГССҮТ-ийг “Содон” хороололтой холбох энэ авто зам зургаан эгнээ бөгөөд хоёр талдаа тойрогтой, гүүрэн гарцтай. Замын ажлыг “Монгол зам групп” ХХК гүйцэтгэж байна. Бүтээн байгуулалтын ажил 2022 оны зургаадугаар сард эхэлсэн бөгөөд ирэх сард нээнэ.

-Гэмтлийн эмнэлгийг "Содон" хороололтой холбох замын төсөвт өртөг 84 тэрбум 359 сая төгрөг-

Уг авто замын тендерийг 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр зарласан. Нийт төсөвт өртөг 84,359,000,000 төгрөгТендерт "Ган бүрд", "Үйлсийн зам" ХХК, "Хурдны зам" ХХК, "Монгол зам групп" ХХК өрсөлдөж "Монгол зам групп" ХХК шалгарсан байна. Энэ компани 2010 онд үүсэн байгуулагдсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 12, 2024 13:14

Түгжрэл нь 1-р хороололоос Гэмтлийн уулзарт шилжих юм бна.

Зочин
Зочин
10 сар 12, 2024 13:47

Энэ одоо зүгээр үлээхээ болилдоо Монгол зам ХХК-хаа тэр гүүр нь гэмтлийн эмнэлэг зам тулаад зогсонг байд�##�тай 2 сар боллоо одоо та нар 15 хоногт дахиж гүүр бариад зам луу нь оруулаад 11 сард нээчээрэй. Сайхан хулхи гарууд 84 тэр бум төгрөг идчээд 2,5 жил хийж байгаа юмыг хараад байгаарай. Чааваас нөгөөх нь 3.5 хан км зам өчнөөн жил барина. Та нар ингэж ажиллахгүй ингэхээр улс орон чинь яаж хөгжин цэцэглэх юм м�##�нуудаа . !!!

лхагва
лхагва
10 сар 14, 2024 06:40

яваад үзэцгээ. Гүүрэн байгууламжийн хучилт хийгдээгүй, байгаа. харин 28 оны сонгуулиас өмнө гэвэл үнэмшилтэй.

Холбоотой мэдээ

Back to top button