Нийгэм мэдээ
Нийслэлийн 50 сургууль сурагчдын хараа шалгах төхөөрөмжтэй боллоо
Энэ хичээлийн жилийн I улирлын бие даалтын долоо хоногт нийслэл дэх 1-р ангийн сурагчдыг нүд, шүд, зүрх судасны үзлэгт хамруулна.
Үүний хүрээнд Баянзүрх, Хан-Уул дүүрэг дэх төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 50 сургуульд холын, ойрын, стерео хараа шалгах багцыг хүлээлгэн өгөв.
Одоогийн байдлаар нийслэлийн ерөнхий боловсролын 21, 14, 163, 75-р сургуулиуд нүдний үзлэгийг зохион байгуулж эхэлсэн ба харааны үзлэгийн багц хүлээн авсан сургуулиудад Эрүүл мэндийн яам, “Орбис интернэйшнл” олон улсын байгууллагын бэлтгэсэн мэргэжлийн нүдний эмч нар ажиллаж, илрүүлэг, үзлэгийг чиглүүлэх юм.
Харин орон нутагт II улирлын бие даалтын долоо хоногт уг үзлэг, эрт илрүүлгийг зохион байгуулна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.