ЭРЭН СУРВАЛЖЛАХ

Ховдод маргалдсаны улмаас нэгнийхээ амь насанд хүрсэн этгээдэд 8 жилийн ял оноожээ

Ховд аймагт өнгөрөгч оны есдүгээр сарын 21-ны өдөр хоёр эрэгтэй маргалдсаны улмаас нэг хүний амь нас хохирсон хэрэг гарсан байна.

Хэргийг тодруулбал “хутгаар гар зүссэн” гэх шалтгааны улмаас иргэн Э. болон Б. нар маргалдаж Б.-ийн толгойн тус газар 2-3 удаа цохиж гэмтэл учруулсны улмаас амиа алдсан байна. Тухайн үед охирогчийн тархины баруун талд цус харвалт, тархины эдийн үхжил учирсан аж.

Тархинд үүссэн гэмтэлд 2023 оны есдүгээр сарын 23-ны өдөр Б.-ны биед тархины мэс засал хийсэн байна. Хагалгааны дараа Б. нь нүдээ нээдэг болсон хэдий ч өөр ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй, ямар нэгэн зүйл ярьж хэлж чаддаггүй байсаар нас барсан талаар гэрчүүд мэдээлсэн байна.

Шүүгдэгч Э. нь 33 настай, тодорхой эрхэлсэн ажилгүй. 2009-2023 оны хооронд 5 удаа гэмт хэрэгт холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж байсан юм байна.

-Улсын яллагчаас Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд 10 жил хорих саналыг хүргүүлсэн байна-

Тухайлбал “шүүгдэгч Э.-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох" саналыг хүргүүлсэн.

-Шүүхээс хэрэгтэн Э.-д найман жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон-

2024 оны есдүгээр сарын 09-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дараах тогтоолыг гаргасан байна.

Тодруулбал "Шүүгдэгч Э.-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцнэ гэж" шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

Ингээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.-д оногдуулсан найман жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 19, 2024 10:12

Арай л арай байна даа

Зочин
Зочин
10 сар 20, 2024 11:13
Reply to  Зочин

Харин тиймээ .Хүний амь 8 хан жил гэнэ.Тэгээд нээлттэй хорих анги нь сайн хүмүүжсэн , магадлан гээд 5 , 6 хан жил болоод гараад ирнэ. Хүний амь шүү .

Зочин
Зочин
10 сар 19, 2024 11:44

Yu be hvn alsan hvnii ami nasiig horooson hvnd 8 jil genvv yazan huulitai bizdashig horboo be naad huulia saijiruulaachee neg hvn vheed neleen hvn setgel sanaagaar hohirood hed heden hvvhed asrah hamgaalah aabgvi bolood baihad 8 jil eooooe bolildoo bizda gaduur hvmvvs yriad baidag bolson bain ( chamaig alhad 10 jiliin yal abaad 5-6 jil suugaal garan g###g mini ) gej vnen bolloo huulia changalaachee

Zochin
Zochin
10 сар 19, 2024 13:13

Хүний амь 8 хан жилийн үнэтэй юмуу

УТСАН
УТСАН
10 сар 19, 2024 13:56

МОНГОЛД ХҮНИЙ АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНД ҮНЭН ХЯМДХАН БӨЛГӨӨ НЭЭЛТТЭЙ ХОРИХ БАЙХДАА Ч ЯАХ ВЭ? ДЭЭ ЭНЭ ХУЛГАЙЧ ЧИНЬ АРХАГ ШОРОНЧИН ЛАЛАР БАЙНА

Jariga.mn
Jariga.mn
10 сар 20, 2024 00:47

Найм бага байна бараг толгойг нь илээд өнгөрсөн байна ядаж 15 жилээр таслахгүй яав аа

Зочин
Зочин
10 сар 20, 2024 06:04

Ямар м�##� шиг шүүгч нар гэхээрээ ийм ял өгч новшнуудыг өөгшүүлдэг байна аа.Амийг амиар нь,эсвэл ядаж 20-25,бүр 30 жил өгч болдоггүй юм уу.Хүний амь шүү дээ.Хүний амь.

Зочин
Зочин
10 сар 21, 2024 17:21

Hend ni 8jil heniig ni bvh nasaar ni horidog bnaa ????????????????????

Холбоотой мэдээ

Back to top button